НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 машин худалдан авах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа бөгөөд энэ нь яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд хангалттай биш гэдгийг Эрүүл мэндийн газраас онцолж байгаа юм.
Олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой бөгөөд нийслэлийн хэмжээнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд явах 130 машин байвал эрүүл мэндийнг түргэн тусламжийн үйлчилгээ сайжрах боломжтой юм байна.
Тиймээс нийслэлийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах, цаашлаад АСЕМ-ын уулзалтад ирсэн зочид, төлөөлөгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн үйлчилгээнд явах 10 машиныг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс худалдан авахаар шийдвэрлэлээ. Эдгээр 10 машиныг нийт 1 тэрбум 30 сая төгрөгөөр худалдан авах урьдчилсан тооцоо байгаа бөгөөд энэ нь Эрүүл мэндийн яамнаас гаргасан үнэлгээ юм байна. Шинээр худалдан авсан түргэн тусламжийн машинуудыг АСЕМ-ын уулзалтын үеэр дүүргүүдийн түргэн тусмламжийн үйлчилгээ үзүүлэх цэгүүдэд болон зочид төлөөлөгчдийн байрлах газруудад байршуулах бөгөөд АСЕМ-ын уулзалтын дараа дүүргүүдэд хуваарилан өгөх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Түлхүүр үгнийслэл
Санал болгох мэдээ
УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа
УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …