Манай залуус Дэлхийн дайтад суралцаж төгсөөд олон жилийн ажлын дадлага туршдагагүй ч харсан сонссон зүйлээрээ өөрийн бизнесээ Эх орондоо эхлүүлж байна. 1990-ээд он гарсаар нэгэн үе хөгшин Европыг зорьсон залуус төгсөн ирж, харсан үзсэн зүйлтэй, мэдсэн мэдэрсэн сэтгэлтэйгээр эх орноо босгох бүтээлцэх ажилд шамдан байгаа нь сайшаалтай.
Гэхдээ тэднийг эх орон нь элэгсэг дотно хүлээж авав уу гэдэл бас л үгүй. Эдийн зэсгийн хямралтай, мөн бүх ажлыг танил тал, намын нхөлөөлөлгүйгээр хийж болохгүй болсон цаг үед тэд буцан ирж байна. Гэхдээ тэд шантрах хэрэггүй. Хүний нутагт “боолын хөдөлмөр” эрхэлж байхаар өөрийн орондоо “эзний” хөдөлмөр эрхэлсэн нь дээр. Мэдээж энэ бол цаг үеийн зөв сонголтын асуудал ч гэлээ эргэн ирэгсдээ ажиллах нөхцөл бололцоог нь хангаж өгөе.
Тэд олон жил гадаадын оронд боловсрол эзэмшин ирэх замаа харахаар танилын хүрээ багатай, улс төрөөс хол, эрх зүйн орчныг мэдэхгүй болон нэг үгээр нийгмээс “хөндийрсөн” бахйдалтай байдаг байна. Ийм хүмүүст хураасан мөнгө байгаад ч эргэлзэх тээнэгэлзэх асуудал их байгаа нь тодорхой.
Бид залуучуудаа хөдөлмөрийн зах зээлд гарахад нь мөнгө, орчин, эрх зүйн орчин зэргээр нь дэмжиж “ түлхдэг” байя. Энэ нь шинэ санаа, шинэ бүтээл, шинэ ирээдүйг бүтээх цорын зам гарц болж. Өнөөдрийн залуус хоёрхон зам байна. Нэг бол амьдралын өнөө маргаашаа бодон харийн орныг зорьж өндөр цалинтай ажил хийх, нөгөө нь эх орондоо илүү ихийг суралцан өдөр хоногтой тэмцэх ч эх орноо “манах” гэсэн. Ихэвчлэн эх орны “манаач” нар төрийн алба эсвэл намын нөлөөнд орох хэрэгтэй болох байх.
Бид залуусаа шинэ санаа бүтээлийг нь дэмжмээр байна. Үүнд улс төрийн намын бодлого гишээнээр элсэх үндсэн шаардлагагүйгээр дэмждэг байя. “Хийе бүтээе гэсэн хүнд уг зам нь засагддаг” гэдэг үг бий. Тэдний эрч хүчийг нь алдуулахгүйгээр дэмжлэг үзүүлэе. Заавал санхүүгийн ч гэхгүй сэтгэл санааны, бүтээгдэхүүн, бүтээл, үйлчилгээг худалдан авах гэх мэтээр байж болох юм. Ядахдаа л тэднийг хийсэн зүйлийг нь “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжие” гээд тасралтгүй уриалаад байя л даа.
Тэд үндэсний хэмжээний баялаг бүтээгчид шүү дээ. Бид баялгийг уул уурхайгаас биш оюунаасаа бүтээе. Мэдээд, сураад ирсэн хүмүүсээ сэтгэл дундуур “харийн оронд” нь буцаамааргүй эх орон “элгэндээ” аваасай.
Б.Саран