Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулна

tvtsСүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг Зохицуулах зөвлөл өнөөдөр хуралдлаа. Худалдаа, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн хурлыг дүүргийн Засаг даргын Хот, нийтийн аж ахуй, тохижилтын асуудал хариуцсан орлогч Л.Амарзаяа удирдан явуулсан бөгөөд I-XII хорооны Засаг дарга нар, дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Мэргэжлийн Хяналтын хэлтсийн холбогдох хүмүүс хуралд оролцов. Энэхүү хурлаар дүүргийн I-XII хорооны нутаг дэвсгэрүйл ажиллагаа явуулж байгаа болон зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг хэрхэн цэгцлэх, мөн XII хорооны нутаг дэвсгэр 32-ын тойрог орчимд зөвшөөрөлгүйхүнд машин механизм зогсох, ил задгай элс хайрганы худалдаалж байгаа асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, хотын төв гудамж талбайд байгаа зөвшөөрөлгүй тавигдсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийлгэх аж ахуй нэгжийг дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тендер зарлан сонгон шалгаруулж бусад холбогдох хэлтэс, алба, хорооны ажлын албатай хамтран нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах. Мөн 32-ын тойрог орчимд зөвшөөрөлгүй элс, хайрга худалдаалж байгаа асуудлыг цэгцлэх төлөвлөгөө боловсруулж, нэгдсэн журмаар зохион байгуулж ажиллахыг Зөвлөлийн дарга үүрэг болголоо.

эх сурвалж: top.mn

Санал болгох мэдээ

Зэвсэгт хүчний алба хаагчид өвөлжилт хүндэрсэн аймгуудад ажиллаж байна

  Өвөлжилт нийт нутгаар хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын …