Хэр хартайг ордоор чинь шинжье

281kcdqf7flfvhu47emb8gkt0d_bАливаа хүн  дотоод ертөнцдөө хардах сэтгэлтэй байдаг. Хайртай хүнээ бусдаас харамлах энэ мэдрэмжээ  өөр өөрийнхөөрөө илэрхийлдэг. Тэгвэл таны ямар ордод төрсөнөөс шалтгаалан хэр хартай эсэхийг чинь сонжоод үзье.

Хонь

Энэ ордны хүмүүс дурлаж, хайрласан үедээ хардах тухай бодох ч сөхөөгүй байдаг. Сэтгэлийн хөдлөл хитэй тул дурлалын ертөнцдөө бүхэлдээ уусан ордог байна. Тиймээс өөрийн сонгосон хүндээ энэ хорвоод байгаа бүхий л сайхан зүйлсийг амлаж, түүнийгээ жинэхэн гар дээрээ бөмбөрүүлнэ. Хэдий ингэж хүчтэй хайрлаж, дурладаг ч  өөр хүн таалагдвал энэ бүгдийгээ хоромхон зуур мартаж чадна. Хартай зан нь хүчтэй биш, дотроо л боддог. Хэрэв хэн нэгнийг хардсан тохиолдолд  тэр хүн нь өөрийг нь гүйхаар тийм байдалд оруулдаг. Өөрийг нь гомдоосон хүнийг боломжтой бүхий л байдлаар нь дорой байдалд оруулж, өшөө авдаг. Гэхдээ үүнийгээ нарийн, мэргэжлийн түвшинд хөндлөнгийн хүнд анзаарагдахгүйгээр хийнэ.

Үхэр

Дурламтгай, гэхдээ хэзээ ч толгойгоо алдахгүй. Тиймээс насан туршийн ханиа сонгох гэж яардаггүй. Өөрийн цаашдын амьдралын төлөвлөгөөндөө таныг багтаасан  эсэх нь түүний үйлдлээс андашгүй. Учир нь энэ ордны хүмүүс өөрийн сонгосон хүнээ яг л нарийн дуран авайгаар харж байгаа мэт л шинждэг Аливаа хүнд төгс сэтгэгдэл төрүүлж чаддаг гэхдээ үүндээ хэзээ ч бардамнадаггүй. Өөртөө итгэлтэй, насан туршийн ханиа нарийн шалгуураар сонгодог тул төдийлөн хардаад байдаггүй. Өөрөө ч чөлөөтэй байхыг эрмэлздэг.

Ихэр

Бусад ордныхныг бодвол харьцангүй тайван зантай хүмүүс. Өөрөөр хэлбэл зан аашийн хувьд тайван, дөлгөөн юм. Хэдий ийм ч гэсэн хардах сэтгэлийн хувьд эсрэгээрээ хурц араншин гаргадаг байна. Харин ингэх хуртлээ багагүй тэвчээр гаргана. Тэд хайртай хүнээ  хуурч байгааг өөрийн нүдээр харах хүртэл мэдээгүй мэт байдал гаргаж цаагуураа тагнуул, туршуул ч хийж мэднэ. Хэн ч түүний гадаад байдлаас хардах сэтгэлийг нь олж харахгүй.

Мэлхий

Хардах занг тэвчидэггүй, гэр бүлсэг хүмүүс. Учир нь өөрөө маш хартай бөгөөд ямар хэцүү байдгийг нь биеэр мэдэрсэн байдаг тул бусдыг ч гэсэн энэ зовлонд унагахыг хүсдэггүй. Амьдралд юу эс тохиолдох тул аливаа  зүйлийн талаар хайр сэтгэлтэй хүмүүс хоорондоо чөлөөтэй ярилцах хэрэгтэй гэсэн үзэл бодолтой.  Хардсан үедээ дотоод сэтгэлдээ их шаналж, ганцаарддаг. Харин нэгэнт ил гаргасан бол яг л сохор, ухаангүй мэт аашилна.

Арслан

Маш ихээр харддаг зантай хүмүүс энэ ордонд харьялагдана. Ил, тод уур бухимдал, хэрүүл тэмцэл, шаналал гээд л бүхий л аргаар энэ  сэтгэлээ илэрхийлдэг.  Учир нь тэд өөрийн сонгосон хүнээрээ үргэлж бахархаж байдаг. Яг эр зоргийн  одон энгэртээ гялалзуулсан мэт түүнийгээ олны нүдэнд гайхуулах дуртай. Хардах сэтгэл нь ихэвчлэн муу үр дагвартай байдаг гэдгийг мэддэг тул тэд эхлээд “Би хардаж байна шүү” гэсэн  нууц дохиог өгдөг. Хэрэв түүнийг нь анзаарахгүй бол жинхэнэ муу чанаруудаа гаргана. Үүнээсээ болж өөрийгөө зовоодог гэдгээ мэддэг ч больж чаддагүй ганц дутагдал нь энэ гэхэд болно.

Охин

Өөрийн хайртай хүндээ хууртагдсан бол  нүдээрээ олж харахгүй, бодохгүй байхыг хичээнэ.  Хэрэв гэр бүл болсон тохиолдолд харьцаагаа аврах гэж өөрөөс шалтгаалах бүхий л боломжийг оролдоно. Эцэст нь бболохгүй бол өөрийн сэтгэлийг татах авах ухамсартай. Хардах сэтгэл нь хайр, сэтгэлтэй болсон ямар ч хүнд байх мэдрэмж гэж үздэг тул төдийлөн ач холбогдол өгөхгүй. Хардаснаар амьдралаа баллаж болохгүй гэдгийг ч маш сайн ойлгодог.

Жинлүүр

Өөрийн гаргаж буй зан араншингаа төдийлөн ойлгодоггүй. Тиймээс  хөндлөнгийн хүмүүс ч гэсэн түүнийг ойлгоход бэрх байдаг. Заримдаа хэт хайртай хүнээ  үл тоомсорлох тохиол ч бий. Өөрөөр хэлбэл халамж, анхаарлаа сулруулах гэсэн үн. Хардалтын хувьд ч мөн адил. Нэгэнт хайртай хүн нь хуурч байгааг мэдвэл өөрийгөө зовоохгүй байхыг боддог. Үүгээрээ өөртөө дэндүү хайртай хувиа хичээсэн зантайг нь илэрхийлж байгаа юм.

Хилэнц

Бүхий л зүйлийг төгс хийх, байлгахыг эрмэлздэг тул ялимгүй жижиг зүйлээс ч хардах сэтгэл төрдөг. Зөвхөн хайр дурлалын асуудалд ч биш. Гэхдээ энэ ордыхны далд мэдрэмж сайн хөгжсөн байдаг тул түүнийг хуурна гэдэг бараг л боломжгүй зүйл. Өөрөө нууц харьцаанд орохдоо эмээдэггүй. Энэ тохиодолд бүх зүйлийг нарийн төлөвлөн, зохион байгуулна. Өөрөө хартай хэрнээ өөрийг нь хардахыг тэвчидэггүй. Энэ бүхэн нь өөрийх нь гэр бүлийн амьдралд багагүй бэрхшээл учруулдаг.

Нум

Энэ ордынхныг үргэлж сайн, муу адал явдал дагаж байдаг. Өөрөө тогтворгүй зантай тул сонгосон хүн нь мөн өөрийх нь адил байх нь элбэг. Ингээд аль аль нэгнийгээ хардах асуудал учирна.  Гэр бүлийн ийм тогтмол, тайван бус харьцаанаас зугтаж, тайтгарлыг өөр газраас эрэлхийлдэг. Бүх зүйл адхиад эхнээсээ л давтагдана. Хардах сэтгэл нь өөрөөс болж байна гэдгийг ухамсарлан, ойлгож чадахгүй бол насыг ганцаар өнгөрүүлэх ч мэднэ.

Матар

Хартай зан нь амьдралд нь ихээхэн оролцоотой гэдгийг бараг шилжилтний наснаасаа мэдэрсэн байдаг. Тиймээс гэр бүл болхоосоо өмнө бүх зүйлийг сайтар бодож, төлөвлөж тэр байтугай хөндлөнгөөс нь ч харж чаддаг. Хайр, сэтгэлийн асуудалд хэдийн нямбай ханддаг ч дурласан  тохиолдолд ухаанаа алдаж ч мэднэ. Энэ л үед хардах сэтгэл нь  хайртай хүнийг нь зовоохгүй байхыг хичээдэг.

Хумх

Залуу насандаа өөрийн мэдэлгүй хөнгөн, салхи шиг амьдардаг. Хайр сэтгэлийн харьцаагаа сүйтгэхээс эмээлгүй нууц харьцаанд орж чадна. Үнэнийг хэлхэд  өөрийг нь хайрлаж, хүндэлж буй сэтгэлийг бодолгүй зөвхөн өөрт нь л сайхан, тааламжтай санагдсан зүйлийг хийдэг. Хэдий ийм ч гэсэн өөрөө маш их хартай. Энэ сэтгэл нь ямар нь аймшигтай зүйлд хүргэж мэднэ.  үүнийгээ тодорхой хэмжээгээр мэддэг тул хүнд ухангүй дурлахаас зайлхийж байдаг. Тиймээс энэ ордны эрчүүд ихэвчлэн хожуу гэрлэдэг.

Загас

Энэ ордны хүмүүс өөрт байгаа бүхий л сайхан сэтгэлээр сонгосон хүнээ хайрлах чадвартай. Түүнийхээ мөрөөдөл, хүсэл сонирхол гээд бүгдийг нь хүндлэн өөрийн мэт хүлээж авна. Харин хайртай хүндээ өөрийн дотоод ертөнцийг илэрхийлэхдээ тун тааруухан. Нэг ёсондоо өөрийгөө хайртай хүнийхээ төлөө золиослож чадна.  Энэ ордны зарим хүмүүс хайртай хүндээ сэтгэлээ илчлэлгүй, түүнийхээ дэргэд байж, хамгаалж, хайрлаж хардаж чадна. Хартай зангаа хэзээ ч ил гаргадаггүй, хэнд ч мэдэгдэлгүй дотроо нууж чаддаг.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …