Тариаланчдын зээлийг “Монгол тариалан” корпорациар дамжуулан олгоно

13054511_1069132563160898_1320920469_oХаврын  тариалалтыг дэмжих зорилго бүхий “Монгол тариалан” дэд хөтөлбөр батлагдсантай холбогдуулан ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэл хийлээ.

 04 дүгээр сарын 21-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаан ХХАА-н сайд Р.Бурмаагийн саналын дагуу хуралдаж,  тариаланчдын тулгамдсан асуудал болсон санхүүгийн бэрхшээлийг шийдвэрлэх, хаврын тариалалтыг дэмжих зорилготой “Монгол тариалан” дэд хөтөлбөрийг баталлаа.

Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхтэй, уринш боловсруулж бэлтгэсэн, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг туршлагатай тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж хамрагдах бөгөөд намрын ургац, газар эзэмших эрхээ барьцаалан зээл авах боломж бүрдэх юм байна.

Энэ талаар ХХАА-н сайд Р.Бурмаа “Тариалангийн тухай хуульд чухал заалт нэмэгдэж орсон нь “Тариалангийн зориулалтаар газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуульд заасан ерөнхий хугацааг баримтлах бөгөөд 40 жилээс доошгүй байна” гэж заасан байгаа.  Газар тариалан эрхлэгч, аж ахуй нэгж, иргэд энэхүү газрын эрхээ  хууль ёсоор баталгаажуулж гэрчилгээ авсан тохиолдолд, тэрхүү гэрчилгээгээ барьцаалан зээл авах боломжийг Тариалангийн тухай хуульд нээж өгсөн байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын ээлжит хурлаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр болсон.

Мөн тариалан эрхлэгчид тоног төхөөрөмжөө шинэчлэх, ургац алдсанаас үүдээд санхүүгийн хүнд байдалд орсонтой холбогдуулж, тариаланчдын хаврын тариалалтад зориулсан зээлийн хөрөнгийн санхүүгийн энх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэж, арилжааны банкуудаар дамжуулан зээл олгох ажил эхлээд байсан.

Тэгтэл зээл олгох явцад тариалан эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн хувьд барьцаа хөрөнгөний асуудал банкны шаардлага хангахгүй хүндрэл тулгарч эхэлсэн. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хурлаар “Монгол тариалан” корпорацийг байгуулж, 50 тэрбум төгрөгийн баталгааг Засгийн газраас гаргаж өгсөнөөр ХХААЯ-наас тус корпорациар дамжуулан хаврын тариалалт, ургац хураалтад зориулсан хөнгөлттэй зээлийг олгохоор боллоо. Ингэснээр зээл, банкны олон шат дамжлаггүй илүү шуурхай явагдахаар боллоо гэж үзэж байна” хэмээсэн юм.

Ингэснээр тариалан эрхлэгч, иргэн, аж нэгжүүд 50 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнаас гадна “Монгол тариалан” корпорациар дамжуулан авах боломжтой болж байгаа юм.

Мөн “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гийн дүрэмд өөрчлөлт оруулж, санд хадгалагдаж байгаа буудайг баталгаат агуулахад хадгалагдаж байна гэсэн тодорхойлолтыг хийлгэснээр, буудайгаа барьцаалан зээл авах боломжийг нээж өгч байгаа юм. Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжаа хийгдсэн тохиолдолд ирэх намар хураах ургацаа барьцаалан зээл авах эрхийг мөн нээж өгсөн байна.

13046229_1139850802732239_556375741_n

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …