МУГЖ Н.Чулуунхүү: Хаана ч явсан үзэгчдийн хүндлэл, сайхан дуу сонсох гэсэн хүлээлтийг мэдэрч явдаг

Chuluunhuu1Монголын нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө аялгуугаар тодорч, өөрсдийн дуулсан болон аялгууг нь зохиосон олон сайхан дуугаараа сонсогчдынхоо сонорыг мялааж яваа МУГЖ, дуучин Н. Чулуунхүү, түүний охин, хөгжмийн зохиолч Б. Мөнхжаргал нарыг уншигчид андахгүй мэднэ. Тэгвэл тэд “Уйдаагүй, холдоогүй, урам хайрладаг түмэнтэйгээ дуулна даа, баярлана даа” нэртэй уран бүтээлийн анхны хамтарсан тоглолтоо энэ сарын 28,29-нд Монгол бөхийн өргөөнөө толилуулах гэж байна. Ингээд МУГЖ, дуучин Н. Чулуунхүүтэй тоглолтын талаар товчхон хөөрөлдсөнөө хүргэе.

-Уран бүтээлийн тоглолт ихэвчлэн олонд хүрсэн аль нэг дуугаараа нэрлэгдсэн байдаг шүү дээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Уран бүтээлч хүн түмэн олныхоо урмаар хөглөгдөж явдаг. Анх урлагийн хүн болсноос хойш үзэгч түмэнтэйгээ байнга хамт байж ирлээ. Хаана ч явсан үзэгчдийн хүндлэл, сайхан дуу сонсох гэсэн хүлээлтийг мэдэрч явдаг. Тийм учраас энэ тоглолтоо “Дуулна даа, баярлана даа” гэж нэрлэсэн юм.

-Тоглолтоо аав, охины анхны хамтарсан тоглолт гэж тодотгосон байсан?

-Тийм ээ. Миний хувьд бие даасан 20-иод тоглолт, М. Бямбажав, Б. Мөнхжаргал нар маань 2-3 тоглолт хийсэн байна. Хэн хэнийхээ тоглолтонд оролцож, ая дуугаа өргөж байснаас албан ёсоор хамтарсан тоглолт хийж байгаагүй юм.

Үргэлжлэлийг та энд дарж уншаарай

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …