Үл үзэгдэгч онгоцны ангууч “НИОБИЙ-СВ”

13015281_628141260666758_603970883896343573_nОХУ-ын Батлан хамгаалах яам, Нижегород хот дахь “Радиотехникийн шинжлэх ухаан-судалгааны институт”-тэй 1Л125 “Ниобий-СВ” загварын 6 нэгж радиолокацын станцыг 2017-2018 онуудад авахаар гэрээ байгуулав. Уг институт нь агаар-сансарын хамгаалалтын зэвсэглэл, техник голлон үйлдвэрлэдэг “Алмаз-Антей” концерны харьяа нэг салбар нь юм.

Шинээр бүтээгдэх 1Л125 “Ниобий-СВ” станц нь цэргийг агаарын довтолгооноос хамгаалахад зориулагдсан радиолокацын станц ба 1995 онд зэвсэглэлд орсон 55Ж6УМ “Небо-У” загварын сайжруулсан хувилбар гэж ойлгож болно.
Энэхүү станц нь тактик-техникийн маш өндөр үзүүлэлттэй. Тухайлбал 10000 метрийн өндөрт цагт 5400 км-ийн хурдтай нисэж буй онгоц, дрон, пуужин эсвэл жижиг хэмжээтэй төрөл бүрийн агаарын “бай”-г 230 км-ийн алсаас, харин 500 метрийн өндөрт нисэж байвал 53 км-ийн цаанаас илрүүлэх боломжтой. Радиолокацын идэвхитэй ойлгох талбай нь 1 кв/метр учир орчин үед радарт үл үзэгдэх технологиор бүтээгдсэн онгоц, дроныг илрүүлэх боломжтой болж байгаа гээд ойлгоход буруудахгүй байх. 13087338_628141254000092_8280323605831682112_nТа бүхэн төсөөлөөд үздээ нэг цагт 5400 км хурдтай, өөрөөр хэлбэл 4.37 маах(mach) хурдан нисдэг онгоц гэж одоогоор байхгүй, харин ийм түвшинд хурдлах боломжтойг харуулж буй цөөн тооны туршилтын пуужингууд бий. Станцыг 4 тэнхлэгтэй “Камаз” загварын автомашин дээр суурилуулж өгөх ба байлдааны бэлэн байдалд орох хугацаа нь 15 минут байна. Мөн уг станц нь байлдааны жижүүрлэлтэд удаан хугацаагаар тасралтгүй ажиллах боломжтой байдлаар зохион бүтээгдсэн байна.
Төлөвлөгөө ёсоор эдгээр станцын эхний 2 нэгжийг 2017 оны 10 дугаар сарын 25-нд хүлээн авч Смоленск хот дахь ЗХУ-ын маршал А.М.Василевскийн нэрэмжит Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах академи, мөн Оренбург хот дахь 33860 дугаар ангиудад тус тус байрлуулна. Харин үлдсэн 4 нэгж станцуудыг 2018 онд хүлээн авч Хабаровск мужийн Красная Речка, Ярославск мужийн Рыбинск-18, Ростов мужийн Новочеркасск, Свердловск мужийн Гагаринский зэрэг хотуудад буй цэргийн ангиудад байрлуулахаар төлөвлөж байна.

Р.Энхболд

13046229_1139850802732239_556375741_n

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …