ОХУ-ын Москва хотод Тагнуулийн сургуулийг төгссөн шинэхэн офицерууд хонхны баяраа тэмдэглэхдээ 30 бенз Жи Класс хөлөглөн хотын төвөөр давхилдан, нийтээрээ зургаа даруулж, фэйсвүүкт зургуу нийтэлж, мэргэжлийн студиар бичлэг хийлгэн, сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүлсэнд олон нийт дургүйцсэн байна. Төгсөгчид энэ үйлдлийнхээ дараа олон нийтэд “илчлэгдсэн” хэргээс болж бүгдээрээ ажилгүй болсны зэрэгцээ сургуулийн захирлыг нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дуудаж хатуу донгодон зэмлэсэн …
Tag Archives: ОХУ
July, 2016
May, 2016
-
20 May
ОХУ-ын цэрэг армийн зэвсэг, техникийн сониноос…
Ойрд шалгалт шүүлэг ихтэй учир зав зай муутай л явна. Гэхдээ өнгөрсөн сар гаруйн хугацаанд орос оронд болсон цэрэг, зэвсэгтэй холбоотой сонин содон мэдээллийг нэгтгэн хүргэхээр шийдлээ. “Х-101” ПУУЖИН: Оросын “Ту-95МС” стратегийн бөмбөгдөгч онгоцыг “Х-101” загварын ердийн хошуутай, алсын тусгалтай далавчит пуужингаар тоноглож эхэллээ. “Ту-95” бол 1956 онд зөвлөлтийн нисэх хүчний зэвсэглэлд орсо хэдий ч одоо хүртэл ашиглаж байгаа “яс” …
-
6 May
Оросууд баруун болон өмнөд цэргийн тойргуудын хүчээ нэмэгдүүлж эхлэлээ
2016 оны 5 дугаар сарын 4-нд Москва хотод оросын цэргийн дээд удирдлагын хуралд оролцсон ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгу “Батлан хамгаалах яам оросын хилийн ойр орчимд цэргийн хүчээ зузаатгаж буй НАТО-ийн хүчний үйлдэлд хариу болгон хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Тухайлбал энэ онд багтаж баруун цэргийн тойрогт хоёр нэгж дивиз, өмнөд цэргийн тойрогт шинээр нэг дивизийг тус тус …
April, 2016
-
23 April
Үл үзэгдэгч онгоцны ангууч “НИОБИЙ-СВ”
ОХУ-ын Батлан хамгаалах яам, Нижегород хот дахь “Радиотехникийн шинжлэх ухаан-судалгааны институт”-тэй 1Л125 “Ниобий-СВ” загварын 6 нэгж радиолокацын станцыг 2017-2018 онуудад авахаар гэрээ байгуулав. Уг институт нь агаар-сансарын хамгаалалтын зэвсэглэл, техник голлон үйлдвэрлэдэг “Алмаз-Антей” концерны харьяа нэг салбар нь юм. Шинээр бүтээгдэх 1Л125 “Ниобий-СВ” станц нь цэргийг агаарын довтолгооноос хамгаалахад зориулагдсан радиолокацын станц ба 1995 онд зэвсэглэлд орсон 55Ж6УМ “Небо-У” загварын …
-
20 April
Арктикт армийн генерал С.Шойгу зочилжээ
2016 оны 4 дүгээр сарын 18-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оросын хамгийн хойд цэгүүдийн нэг болох “Земля Александры” арал дээр баригдаж буй цэргийн зориулалттай барилга, байгууламжийн барилгын явц, чанар байдалтай танилцах, тэнд буй түшиц газрын боломжийг газар дээр нь судлах зорилгоор хүрэлцэн очжээ. Энэ арал нь “Земля Франца-Иосифа” бүлэг арлын нэг нь юм. “Земля Александры” арал нь хойд …
-
12 April
Ахлах дэслэгч агсан А.А.Прохоренког ОХУ-ын баатар цолоор нэхэн шагналаа
2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гарган, “ОХУ-ын Баатар цол”-оор ахлах дэслэгч Александр Александрович Прохоренког нэхэн шагнав. Тэрбээр 2016 оны 3 дугаар сарын 17-ний өдөр Сири Улсын Хомс муж дахь Тадмор суурингийн орчимд байлдааны ажиллагаанд оролцож тусгай үүрэг гүйцэтгэж яваад дайсны давуу хүчинд бүслэгдэн улмаар “өөр дээрээ гал дуудаж” баатарлагаар амь үрэгдсэн юм. 2015 оны …
-
11 April
Оросын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр тохиолоо
2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, ОХУ-ын Агаар-сансарын хүчний харьяа “Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг”-ийн мэргэжлийн баярыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. 1914 оны 12 дугаар сард дэлхийн I дүгээр дайнд оролцож байсан цагаан хааны армид “Герман-Австрийн холбоотны цэрэг”-ийн аэроплан/давхар далавчтай хөнгөн онгоц/-тэй тэмцэх зорилгоор пулемёт, хөнгөн их буугаар зэвсэглэсэн салбаруудыг анх бий болгосон нь орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах …
-
11 April
МИГ-31БМ онгоцны шинэ рекорд
ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 14 дүгээр армийн нисэх хүчний нисгэгчид МиГ-31БМ загварын онгоцоор 8000 гаруй км зайг 7 цаг 4 минутын хугацаанд тасралгүй туулж дэлхийд шинэ рекорд тогтоожээ. Зөвлөлтийн дөрөвдүгээр үеийн дуунаас хурдан, амдан сөнөөгч МиГ-31 онгоцыг бүтээх ажил 1968 оноос А.И.Микояны нэрэмжит зохион бүтээх төвд эхэлсэн ба туршилтын загварын анхны нислэгийг 1975 оны 9 дүгээр сарын 16-нд хийж байжээ. …
March, 2016
-
28 March
ОХУ-ын “МИГ-35” сөнөөгч онгоц
ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт сөнөөгч нисэх онгоц зохион бүтээх, үйлдвэрлэх чилэлээр голлох үйл ажиллагаа явуулдаг “Сухой” болон “Микоян” гэсэн хоёр зохион бүтээх товчоо бий. Сүүлийн үед оросын нисэх хүчинд “Сухой” загварын онгоцнууд түлхүү нийлүүлэгдэж, тэр хэрээр ашиглагдах болсоныг та бүхэн анзаарч байгаа байх. Тэгвэл удахгүй “МиГ” корпорац “МиГ-35” шинэ загварын олон зориулалтын сөнөөгч нисэх онгоцыг бүтээж, зэвсэглэлд нийлүүлэх бололтой байна. …
January, 2016
-
6 January
ОХУ-ын 3-р курсын оюутнууд мөс зүсэгч атомын усан онгоцны загвар зохион бүтээжээ
Оросууд хойд мөсөн далай, Арктикийг ашиглахтай холбогдуулан хүчин чадал өндөртэй, атомын мөс зүсэгч усан онгоц нэлээд хэдийг хийхээр төлөвлөж байгаа. Тэгвэл энэ бүхний эхний алхамууд болох мөс зүсэгчийн загвар, дизайныг гаргаад эхэлжээ. ОХУ-ын Санкт-Петербург хот дахь академич А.Л.Штиглицийн нэрэмжит “Улсын урлаг-дизайны академи”-ийн 3 дугаар курсын хоёр оюутны бүтээл ирээдүйд бүтээгдэх оросын мөс зүсэгч атомын усан онгоцны загварын уралдаанд урьдчилан байдлаар …
May, 2015
-
7 May
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ялалтын төв музейн “Алдарын танхим”-д цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Москва хотноо байрлах Ёслолын дэнж буюу “Поклонная гора” цогцолборын Аугаа эх орны дайны ялалтын төв музейн “Алдарын танхим”-д цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Ёслолын дэнж дэх дурсгал, хүндэтгэлийн цогцолбор нь нийт 135 га талбай эзэлдэг бөгөөд тус цогцолборт “Дэлхийн …
-
7 May
Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийхээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирлээ. Айлчлалынхаа эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Москва хотноо сурч буй Монгол оюутнуудын төлөөлөлтэй уулзаж, Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэж …