МИГ-31БМ онгоцны шинэ рекорд

12932913_623130534501164_4909105109124015509_nОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 14 дүгээр армийн нисэх хүчний нисгэгчид МиГ-31БМ загварын онгоцоор 8000 гаруй км зайг 7 цаг 4 минутын хугацаанд тасралгүй туулж дэлхийд шинэ рекорд тогтоожээ. Зөвлөлтийн дөрөвдүгээр үеийн дуунаас хурдан, амдан сөнөөгч МиГ-31 онгоцыг бүтээх ажил 1968 оноос А.И.Микояны нэрэмжит зохион бүтээх төвд эхэлсэн ба туршилтын загварын анхны нислэгийг 1975 оны 9 дүгээр сарын 16-нд хийж байжээ.
Энэхүү дээд амжилтыг эвдэхийн тулд “Канск” нисэх баазаас хөөрсөн тус онгоцыг түлш цэнэглэх зориулалттай Ил-78 онгоцоор агаарт гурван удаа цэнэглэсэн байна. Энэ онгоц нь дайсны онгоцыг 380 км-ийн цаанаас илрүүлэх чадвартай “Заслон-АМ” загварын радиолокацын радараар тоноглогдсон ба 280 км-ийн цаана буй дайсны онгоцыг устгах боломжтой гэнэ. Онгоцны зэвсэглэл нь нэгэн зэрэг 6 целийг устгах, харин 10 хүртэл целийг өөрийн хяналтандаа барих боломжийг нисгэгчид олгодог байна. 11218869_623130554501162_4571205567584951129_n
1997 оноос МиГ-31 загварын онгоцыг сайжруулах ажил эрчимтэй явагдаж эхэлсэн ба Оросуудын одоо нисэж буй сайжруулсан МиГ-31БМ онгоц нь эхний загварын онгоцноос бүх талын үзүүлэлтээр 3 дахин илүү болжээ. Энэхүү онгоцны экипаж нь хоёр гишүүнтэй, урт нь – 22,67 метр, өндөр – 6,10 метр, далавчны урт – 13,46 метр, хөөрөх дээд жин – 48,2 тонн, Д30Ф-6М загварын хос хөдөлгүүртэй, дээд хурд нь 3000 км/цаг, нислэгийн өндөр – 20 км юм.

Зэвсэглэлд нь 23 мм-ийн зургаан гол төмөртэй ГШ-6-23 загварын пушки, холын зайн Р-33С/Р-37 удирдлагатай пуужин – 6 ширхэг, дундын зайн Р-77/РВВ-АЕ удирдлагатай пуужин – 4 ширхэг, агаар-газар ангилалын Х-59/Х-29Т/Х-59Х загварын удирдлагатай пуужин – 3 ширхэг, радиолокацын радарын эсрэг Х-31П/Х-25М/Х-25МПУ далавчит пуужин – 6 ширхэг, КАБ-1500 загварын чиглүүлэгч бөмбөг – 6 ширхэг, лазерийн чиглүүлэгчтэй КАБ-500 загварын бөмбөг – 8 ширхэг зэрэг бөмбөг, зэвсэг багтдаг.

Р.Энхболд

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …