Tag Archives: цэрэг арми

May, 2016

  • 20 May

    ОХУ-ын цэрэг армийн зэвсэг, техникийн сониноос…

    Ойрд шалгалт шүүлэг ихтэй учир зав зай муутай л явна. Гэхдээ өнгөрсөн сар гаруйн хугацаанд орос оронд болсон цэрэг, зэвсэгтэй холбоотой сонин содон мэдээллийг нэгтгэн хүргэхээр шийдлээ. “Х-101” ПУУЖИН: Оросын “Ту-95МС” стратегийн бөмбөгдөгч онгоцыг “Х-101” загварын ердийн хошуутай, алсын тусгалтай далавчит пуужингаар тоноглож эхэллээ. “Ту-95” бол 1956 онд зөвлөлтийн нисэх хүчний зэвсэглэлд орсо хэдий ч одоо хүртэл ашиглаж байгаа “яс” …

  • 6 May

    Оросууд баруун болон өмнөд цэргийн тойргуудын хүчээ нэмэгдүүлж эхлэлээ

    2016 оны 5 дугаар сарын 4-нд Москва хотод оросын цэргийн дээд удирдлагын хуралд оролцсон ОХУ-ын БХЯ-ны сайд, армийн генерал С.Шойгу “Батлан хамгаалах яам оросын хилийн ойр орчимд цэргийн хүчээ зузаатгаж буй НАТО-ийн хүчний үйлдэлд хариу болгон хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Тухайлбал энэ онд багтаж баруун цэргийн тойрогт  хоёр нэгж дивиз, өмнөд цэргийн тойрогт шинээр нэг дивизийг тус тус …

April, 2016

  • 20 April

    Арктикт армийн генерал С.Шойгу зочилжээ

    2016 оны 4 дүгээр сарын 18-нд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу оросын хамгийн хойд цэгүүдийн нэг болох “Земля Александры” арал дээр баригдаж буй цэргийн зориулалттай барилга, байгууламжийн барилгын явц, чанар байдалтай танилцах, тэнд буй түшиц газрын боломжийг газар дээр нь судлах зорилгоор хүрэлцэн очжээ. Энэ арал нь “Земля Франца-Иосифа” бүлэг арлын нэг нь юм. “Земля Александры” арал нь хойд …

  • 12 April

    Ахлах дэслэгч агсан А.А.Прохоренког ОХУ-ын баатар цолоор нэхэн шагналаа

    2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гарган, “ОХУ-ын Баатар цол”-оор ахлах дэслэгч Александр Александрович Прохоренког нэхэн шагнав. Тэрбээр 2016 оны 3 дугаар сарын 17-ний өдөр Сири Улсын Хомс муж дахь Тадмор суурингийн орчимд байлдааны ажиллагаанд оролцож тусгай үүрэг гүйцэтгэж яваад дайсны давуу хүчинд бүслэгдэн улмаар “өөр дээрээ гал дуудаж” баатарлагаар амь үрэгдсэн юм. 2015 оны …

  • 11 April

    Оросын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр тохиолоо

    2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, ОХУ-ын Агаар-сансарын хүчний харьяа “Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг”-ийн мэргэжлийн баярыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. 1914 оны 12 дугаар сард дэлхийн I дүгээр дайнд оролцож байсан цагаан хааны армид “Герман-Австрийн холбоотны цэрэг”-ийн аэроплан/давхар далавчтай хөнгөн онгоц/-тэй тэмцэх зорилгоор пулемёт, хөнгөн их буугаар зэвсэглэсэн салбаруудыг анх бий болгосон нь орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах …

  • 11 April

    МИГ-31БМ онгоцны шинэ рекорд

    ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 14 дүгээр армийн нисэх хүчний нисгэгчид МиГ-31БМ загварын онгоцоор 8000 гаруй км зайг 7 цаг 4 минутын хугацаанд тасралгүй туулж дэлхийд шинэ рекорд тогтоожээ. Зөвлөлтийн дөрөвдүгээр үеийн дуунаас хурдан, амдан сөнөөгч МиГ-31 онгоцыг бүтээх ажил 1968 оноос А.И.Микояны нэрэмжит зохион бүтээх төвд эхэлсэн ба туршилтын загварын анхны нислэгийг 1975 оны 9 дүгээр сарын 16-нд хийж байжээ. …

March, 2016

  • 28 March

    ОХУ-ын “МИГ-35” сөнөөгч онгоц

    ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт сөнөөгч нисэх онгоц зохион бүтээх, үйлдвэрлэх чилэлээр голлох үйл ажиллагаа явуулдаг “Сухой” болон “Микоян” гэсэн хоёр зохион бүтээх товчоо бий. Сүүлийн үед оросын нисэх хүчинд “Сухой” загварын онгоцнууд түлхүү нийлүүлэгдэж, тэр хэрээр ашиглагдах болсоныг та бүхэн анзаарч байгаа байх. Тэгвэл удахгүй “МиГ” корпорац “МиГ-35” шинэ загварын олон зориулалтын сөнөөгч нисэх онгоцыг бүтээж, зэвсэглэлд нийлүүлэх бололтой байна. …

  • 13 March

    ОХУ-ын зэвсэг, техникийн улсын захиалгын биелэлт 97 хувьтай байна

    Уржигдар буюу 2016 оны 3 дугаар сарын 11-нд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Үндэсний батлан хамгаалах удирдлагын төвд батлан хамгаалах салбартай холбоотой ажилладаг Засгийн газрын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, төрөл мэргэжлийн цэргийн дарга нартай өргөтгөсөн хуралдаан хийлээ. Энэ хуралдааны зорилго нь өнгөрсөн 2015 оны Улсын зэвсэг, техникийн захиалгын биелэлтийг дүгнэх, цэргийн тойргуудад нийлүүлж буй зэвсэг, техникийн чанар байдал, ашиглалт, засвар үйлчилгээний байдлыг газар …

  • 11 March

    ОХУ-ын ЗХЖШ-ын Агаарын удирдлагын төв “ИЛ-86ВКП” онгоц

    1980 оны сүүлээр зөвлөлтийн нисэхийн инженерүүдэд цөмийн зэвсэг ашигласан зэвсэгт мөргөлдөөний үед зөвлөлтийн бүх төрлийн цэргийн агаараас тасралгүй, найдвартай удирдах зорилгоор ЗХУ-д Зэвсэгт хүчний Жанжин штабт зориулсан “агаарын удирдлагын төв” бүтээх даалгавар оногдлоо. Энэ нь дайны үед ЗХЖШ-ын удирдлагын тодорхой тооны бүрэлдэхүүн бүхэл бүтэн улс орны бүх цэрэг, зэвсэг, техникийг агаарт нисэж яваа онгоцноос удирдах ёстой гэсэн үг болж байна. …

February, 2016

  • 23 February

    Маш нууц “Мөсний өт” төсөл

    1960 онд буюу хүйтэн дайны ид үед АНУ-ын арми, Дани Улсын харьяа цөс мөсний орон болох “Грийнланд”-д маш нууцаар хөдөлгөөнт цөмийн пуужингийн бааз байгуулах зорилготой “Мөсний өт” төслийг хэрэгжүүлсэн түүхтэй. Энэ төслийн тухай мэдээлэл 1997 он хүртэл маш нууцын зэрэглэлтэй байсныг Данийн засгийн газрын шахалтаар ил болсон билээ. 1950 оны эхээр АНУ-ын цэргийн мэргэжилтнүүд хэрвээ ЗХУ-тай цөмийн дайн хийвэл дайсны …

January, 2016

  • 25 January

    Зөвлөлтийн “Титан”-АН онгоц

    1964 оны 9 дүгээр сарын 21-нд АНУ-ын нисэх хүчин “ХВ-70” гэдэг цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай, дайсны нутгийн гүнд нэвтэрч байлдааны үүрэг гүйцэтгэх зориулалттай стратегийн бөмбөгдөгч онгоц зохион бүтээж, туршилтын нислэг үйлдлээ. Нүсэр бүтэцтэй энэ онгоц нь 6 хөдөлгүүртэй ба техникийн үзүүлэлтийн хувьд 21000 метрийн өндөрт “мах-3” хүртэл хурдлах ёстой байлаа. Энэ бол цагт 3675 км хурдлана гэсэн үг юм. …

December, 2015

  • 16 December

    ОХУ-ын батлан хамгаалах яамны 2015 оны тайлан мэдээллийн тухай

    2015 оны 12 дугаар сарын 11-нд ОХУ-ын БХЯ-д 2015 онд хийсэн ажлын нэгдсэн тайланг тавьж, 2016 онд хийж ажлын тухай хэлэлцлээ. Ингээд та бүхэнд уг тайлангийн гол хэсгийг орчуулж, зарим тайлбарын хамтаар хүргэж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчин 2015 онд батлан хамгаалах хүчин чадавхийг хэвээр хадгалжээ. Гэхдээ 2014 онтой харьцуулбал зарим чиглэлд чанар, тооны хувьд ахисан үзүүлэлт харагдаж байна. Энэ онд …

August, 2015

  • 5 August

    1000 оюутан цэрэг энэ сарын 12-нд “халагдана”

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар энэ баасан гаригт Төв аймгийн Алтанбулаг сум дахь Сургалтын нэгдсэн төвд цэргийн мэргэжлийн бэлтгэлд гарсан “Оюутан цэрэг”-үүдээ эргэхээр болжээ. Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт 66 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан хамрагдаж, 7 их, дээд сургууль дээр зургаан бүлгээр онолын мэргэжил сургалт явуулсан юм. Харин цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өнгөрсөн зургадугаар …

July, 2015

  • 8 July

    “АТЛАНТ” дирижабль Оросын армийн зэвсэглэлд 2018 онд орно

    Агаараас хөнгөн жинтэй, агаарын бөмбөлөг болон хөдөлгүүр хосолсон, өндөр, чиглэлийн удирдлагатай учраас салхины чигээс хамааралгүй чөлөөтэй нислэг үйлддэг хөлгийг “Дирижабль” гэж нэрлэдэг. Тэгвэл оросын “Авгурь-РосаАэроСистемы” компани ОХУ-ын Батлан хамгаалах яамны захиалгаар “Атлант” нэртэй хоёр өөр хувилбар бүхий дирижаблийг 2018 оны эцсээр оросын зэвсэгт хүчинд нийлүүлэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар зөвхөн судалгааны шатандаа яваа энэхүү төслийн туршилтын загварыг 2016 онд бүтээх …

June, 2015

  • 21 June

    “Калашников” концерн шинэ гар бууг танилцуулжээ

    Саяхан Орос улсад  болж өнгөрсөн олон улсын цэрэг-техникийн “Армия-2015” үзэсгэлэнд “Калашников” концерн өөрийн “Ижевскийн зэвсгийн үйлдвэр”-т бүтээсэн ПЛ-14 (Лебедевийн гар буу Р.Э) загварын шинэ гар бууны туршилтын загварыг олон нийтэд танилцууллаа. Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн өгч буй мэдээллээр бол уг шинэ гар бууны ижил төрлийн бусад гар буунаас ялгарах гол онцлог нь буудлага үйлдэх үед хүний хүчин зүйлээс үүдэн гарч болох …