ОХУ-ын ЗХЖШ-ын Агаарын удирдлагын төв “ИЛ-86ВКП” онгоц

12813968_605178222963062_2400673124102730489_n1980 оны сүүлээр зөвлөлтийн нисэхийн инженерүүдэд цөмийн зэвсэг ашигласан зэвсэгт мөргөлдөөний үед зөвлөлтийн бүх төрлийн цэргийн агаараас тасралгүй, найдвартай удирдах зорилгоор ЗХУ-д Зэвсэгт хүчний Жанжин штабт зориулсан “агаарын удирдлагын төв” бүтээх даалгавар оногдлоо. Энэ нь дайны үед ЗХЖШ-ын удирдлагын тодорхой тооны бүрэлдэхүүн бүхэл бүтэн улс орны бүх цэрэг, зэвсэг, техникийг агаарт нисэж яваа онгоцноос удирдах ёстой гэсэн үг болж байна. Ингээд С.В.Ильюшиний нэрэмжит зохион бүтээх товчоонд зорчигч тээврийн “Ил-86” онгоцод суурилсан удирдлагын төвийг бүтээх нүсэр ажил эхэлжээ.
“Ил-86ВКП” (Воздушный командный пункт) онгоцыг төрөл бүрийн холбоо, мэдээллийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож , найдвартай ажиллагааг нь шалгаж үзэв.12799330_605179252962959_3289205197277819620_n12832493_605178182963066_5732081376332946826_n

Анхны туршилтын нислэгийг 1985 оны 5 дугаар сарын 29-нд амжилттай гүйцэтгэсэн байна. “Ил-86ВКП” онгоцны экипаж – 5 хүн, урт нь – 59,5 метр, өндөр – 15,8 метр, далавчны урт – 48 метр, хөөрөх жин – 208 тонн, дээд хурд – 970 км/цаг, нислэгийн өндөр – 11 км, нислэгийн алслалт – 3900 км байв. Нийтдээ 4 нэгж ийм бүтээсэн ба эдгээр онгоцнууд москва хотын ойролцоох “Чкаловский”-н нэрэмжит аэродром дээр байрладаг.

Харин ЗХУ-ын задрал, орос улсын эдийн засгийн байдлаас шалтгаалан хэсэг хугацаанд мартагдсан байсан уг онгоцыг 2005 оноос сайжруулан ашиглах шийдвэр гарч, нислэг үйлдэж эхэлсэн байна.
Нэг онгоцны тоног төхөөрөмжийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчлэн тоноглосны дотор олон зориулалтын удирдлагын “Звена-2” цогцолбор багтаж байв. Ингээд шинэ тоноглол бүхий онгоцны туршилтын нислэг амжилттай болсон тул ОХУ-ын БХЯ-наас дахин нэг онгоцыг сайжруулан, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх захиалга өгөөд байгаа юм байна.

Р.Энхболд

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …