ОХУ-ын 3-р курсын оюутнууд мөс зүсэгч атомын усан онгоцны загвар зохион бүтээжээ

10262123_579424705538414_6492309047125305136_nОросууд хойд мөсөн далай, Арктикийг ашиглахтай холбогдуулан хүчин чадал өндөртэй, атомын мөс зүсэгч усан онгоц нэлээд хэдийг хийхээр төлөвлөж байгаа. Тэгвэл энэ бүхний эхний алхамууд болох мөс зүсэгчийн загвар, дизайныг гаргаад эхэлжээ.
ОХУ-ын Санкт-Петербург хот дахь академич А.Л.Штиглицийн нэрэмжит “Улсын урлаг-дизайны академи”-ийн 3 дугаар курсын хоёр оюутны бүтээл ирээдүйд бүтээгдэх оросын мөс зүсэгч атомын усан онгоцны загварын уралдаанд урьдчилан байдлаар шалгараад байна.
Загвар, дизайны уралдаанд тэргүүн байр эзэлсэн Павел Томашевский хэлэхдээ “Мөс зүсэгч усан онгоцны урт нь–215 м, өргөн нь 40 м байх юм. Уг усан онгоцонд хоёр атомын хөдөлгүүр суурилуулна. Бидний энэ төсөл дээр ажиллаж эхлэхэд загвар, сэтгэлгээний ямар нэгэн хязгаар тавиагүй, гэхдээ аль болох бодит байдалтай нийцсэн байх ёстой гэж багш нар анхааруулж байсан. Би мөс зүсэгчийн дотор гаднах бүх схем зургийг нь зурж, техникийн үзүүлэлтийг нь гаргасан байгаа” гэв. Тэрбээр уг онгоцны загварыг гаргахад “Төв зохион бүтээх товчоо – Айсберг”-тэй хамтран ажиллажээ. 10392172_579424758871742_5076419628925145412_n (1)
1933937_579424748871743_7993438592345881640_n                                                              Павел Томашевскийн загвар
Загвар нь шалгарсан Руслан Штепин өөрийн бүтээлийн тухай ингэж ярьж байна. “Ирээдүйд бүтээгдэх энэ онгоц Арктикийн эрс хүйтэн нөхцөлд ажиллах учраас онгоцны тавцанг хөлдөхөөс хамгаалж, аль болох битүү хийхийг зорьсон. Уг загварын мөс зүсэгч онгоцыг олон зориулалтаар ашиглаж болно. Би энэ загвараа нисэх онгоцноос санаа авч бүтээсэн юм. Миний мөрөөдөл бол энэ мөс зүсэгчийг хойд туйлд хамгийн түрүүнд хүрэхийг харах гэж хэлж болно. Хөлгийн урт нь – 150 м, өргөн – 20 м байх юм. Загварыг бүтээхдээ “Төв зохион бүтээх товчоо – Айсберг”-тэй хамтран ажиллажээ. 1244_579424708871747_6392897920205552546_n 10309676_579424685538416_7449856609216105320_n                                                                       Руслан Штепиний загвар
Энд  нэр нь дурьдагдаад байгаа “Төв зохион бүтээх товчоо Айсберг”-ий тухай товч өгүүлье.
“Төв зохион бүтээх товчоо” нь хойд мөсөн далайд зам гаргах мөс зүсэгч усан онгоц, тээврийн зориулалттай хөлөг онгоцны загвар, зураг төслийг хийх үндсэн үүрэгтэйгээр 1947 онд ЗХУ-ын Сайд нарын зөвлөлийн шийдвэрээр байгуулагджээ. 1966 оны 7 дугаар сарын 1-нээс уг зохион бүтээх товчоог “Айсберг” гэж албан ёсоор нэрлэх болжээ. Зохион бүтээх товчоо нь байгуулагдсан цагаас хойш 100 орчим төслийг амжилттай явуулж, тэр тооны мөс зүсэгч, хөлөг онгоц бүтээжээ. Түүнээс хамгийн алдартай нь дэлхийн хамгийн анхны атомын мөс зүсэгч “Ленин” онгоцыг нэрлэж болно. Мөс зүсэгч “Ленин” усан онгоц нь 1957 онд усанд тавигдаж, 1989 онд ашиглалтаас гарсан. 16000 тонн усан түрцтэй, 134 м урт, 27 м өргөн аварга том усан онгоц байв. Энэ усан онгоцонд суурилуулсан хос “ОК-150” загварын атомын хөдөлгүүрүүд нь ердөө 2,2-2,7 кг “уран-235”-ийн түлшээр 100 хоногийн туршид бүрэн хүчин чадлаараа ажилдаг байсан гэнэ.
Дашрамд дурьдахад ОХУ-ын Санкт-Петербург хот дахь академич А.Л.Штиглицийн нэрэмжит “Улсын урлаг-дизайны академи”-ийн  гуравдугаар курсын оюутнуудын бүтээл гэхэд үнэхээр мундаг юм. Хамгийн гол нь эдгээр оюутнуудын сэтгэлгээний цар хүрээ, юмыг бодитоор хийж бүтээх гэсэн хүсэл мөрөөдөл ийм өндөр түвшинд явж байна.

Гэтэл манай оюутнуудын хувьд нөхцөл байдал ямар билээ. Сонгуулийн насанд хүрсэн атлаа автобусаар үнэгүй явж, төрөөс дэмжлэг авахын хажуугаар нь хэдэн бор төгрөгөөр энд тэндэхийн жагсаал цуглаанд оролцож орлогоо олж явдаг оюутан залуус өөрсдийгөө эдгээр үе

Рэнцэнгийн Энхболд

Ugluu-logo2015-8

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …