Истанбул хотын захирагч Кадир Топбашийн албан ёсны айлчлал эхлэлээ

p1ah5f5vnt16401lit12aa11trs3c5

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч ноён Кадир Топбаш Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотод буулаа. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга нарт  бараалхаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй Улаанбаатар болон Истанбул хотуудын хооронд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурах юм. Истанбул хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд хотын Захирагчийн зөвлөхүүд, Истанбул хотын консул, Захирагчийн ажлын албаны дарга болон тус хотын төрийн өмчит компаниудын төлөөлөл багтсан байна. Истанбул хотын Захирагч ноён Кадир Топбашийн айлчлал 2 өдөр үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …