Дүүргүүдэд сонгуулийн хороо байгуулагдлаа

f942cfaaf02d2f47fc71f21cb5b34764

Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 04 сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сонгуулийг хороодыг байгуулсан.

Нийслэлийн сонгуулийн хорооны даргаар:
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун

Нарийн бичгийн даргаар:
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Э.Болорчулуун

Гишүүдээр:

  • Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж
  • Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтансоёмбо
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Д.Чадраабал
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.Норжинлхам
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Ж.Хичээнгүй нар ажиллаж байгаа юм.

Нийслэлийн сонгуулийн хороо 04 сарын 22-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах дүүргүүдийн сонгуулийн хороог байгууллаа.

Мөн нийслэлийн сонгуулийн хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарь, ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

38cc2e46-c0fd-42b4-a8d9-ed7cc3d5fa2a

1edf078f-3e2f-4b8d-b6aa-52776e38ae9d

81fd5e0f-c2b8-42c2-9f11-75b1ea3db6e3

a3487ab1-0669-4677-a498-c1f71cf8cb58

e121ee06-170f-4ea8-a5d2-b6f38eb92e0e

c6e9f4a6-1489-47e7-9780-12810a5b7778

014e932a-2fcd-48e5-87b3-aee72ff6d0ca18f27a3f-7463-4369-af0f-372890a8b41181fd5e0f-c2b8-42c2-9f11-75b1ea3db6e3853e1c55-b7a0-43ef-8cf3-d70b65bcc382

13046229_1139850802732239_556375741_n

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …