1072 хувьцааны асуудлаар иргэдийг төөрөгдүүлсэн этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

1461544583571d66878c576“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авч байна гэх сургаар иргэд 1072 хувьцаагаа борлуулахаар хонон өнжин цуглаж байгаа талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Тэгвэл энэ асуудлыг цагдаагийнхан шалгаж, “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны “Стандарт Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарт Эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээллээ.

Т.Гэрэл

эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …