“Жайка”-тай хамтран хэрэгжүүлэх төсөлд гарын үсэг зурав

 

d6e69dfdc289d8054d9d880812536671_x3 (2)

Барилгын салбар нь эрчимтэй хөгжиж байгаа ч барилгын талбай дээр гарч буй осол, эндэгдлийн тоо өсөх хандлагатай болжээ.

Түүнчлэн ийм осол гэмтлээс болж хөдөлмөрийн чадвараа бүр алдсан болон түр алдсан иргэн олон байна. Иймд энэхүү асуудлыг яаралтай шийдэх, барилгын осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх явдал зүй ёсоор тавигдах болов. Энэ асуудлын хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-аас Монгол Улсын БХБЯ, МХЕГ, Барилгын хөгжлийн төвтэй хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” нэгэн төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Харин өнөөдөр БХБЯ дээр гарын үсэг зурснаар энэхүү төсөл  ирэх дөрөвдүгээр сараас эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжиж дуусах үүдийг нээх нь. “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд Хөдөлмөрийн Яам, Монголын Барилгачдын Холбоо, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци бусад холбоодууд хамтран ажиллах юм байна.

Уг төслийн зорилго нь БХБЯ, БХТ, МХЕГ байгууллагуудын барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх бодлого төлөвлөлт, сургалт, талбайн зааварчилгаа, хяналтын чадавх дээшилнэ гэж үзэж байгаа аж.

Харин уг төсөл хэрэгжсэнээр хэд хэдэн үр дүнд хүрнэ гэж тооцоолсон байв. Тухайлбал, барилгын талбай дахь осол гэмтлийн талаарх статистик тоо баримт, осол гэмтлийн тохиолдлуудад хийсэн дүн шинжилгээнд үндэслэсэн барилгын осол гэмтлээс урьдчилан сэргийлэх бодлогын баримт бичиг боловсруулагдана. Мөн төр захиргааны ажилтан болон барилгын компанин ХАБХ-ын ажилтнуудад зориулсан барилгын талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт шалгалтын талаарх сургалтын тогтолцоо систем, удирдамж, кейс судалгааны товхимлууд сайжрах юм. Барилгын загвар талбайд практик сургалт зохион байгуулагдаж, сургалтын агуулга болон  удирдамж, кейс судалгааны товхимлууд үр дүнд хүрнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа юм.

Эх сурвалж: БХБЯ-ны хэвлэл мэдээллийн алба

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …