Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна

145784536056e4f47017394Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр дулаахан хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 26-ны  09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн  баруун хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 6-11 хэм, говийн  бүс нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 хэм дулаан байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …