“Ардчилал ийм дээ сайхан”

Хэлж болдоггүй, хийж болдоггүй “Ардчилалтай” гэх оронд бид амьдарч байна. Уг нь ардчилал бидэнд 1990 онтой зуузай холбон ирэхдээ “бүх эрх иргэн таны гарт” хэмээн “сүржин” хүслийн дээд байлаа. Гэтэл өнөөдрийн ардчилал бүр ч эсэргээрээ болон хувирчээ. Бидэнд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байхгүй болж. Хэрэв илэрхийлбэл “Ардчилал ийм дээрээ л сайхан” гэх “хөнгөхөн лозон”-гийн ард таныг яаж ч мэдэхээр нийгэмд хутгалдан алхаж явна. Бид Соц орноос дор “эрхгүй ардчилал”-д амьдарч байна.

50234

Жишээ нь: Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг авлигын загалмайлсан эцэг, олон зүйлийн зангилаа, энэ бүхний учрыг олж, хужрыг тунгаах хүн бол яахын аргагүй Ерөнхийлөгч гэсэн логиктой зүйлийг илэрхийлснийхээ төлөө өнөөдөр ОНЦ ХҮНД гэмт хэрэгтэй тэмцэх газар шалгагдаад явж байна. Энэ сарын 4-ны өдөр илэрхийлсэн түүний энэ мэдэгдэл алсдаа “Ерөнхийлөгчид гомдсон өнгө аястай байсан” гэж ахмадууд дүгнэн суугаа ч нэгэн үе жолоо холбон давхиж явсан тэд өнөөдөр “хэрүүлийн алим” шидэлцэж, муудалцаж байна.

“Эр хүн муудалцахыг алийг тэр гэх вэ”. Гэвч Н.Алтанхуягийг заавал “ОНЦ ХҮНД ХЭРЭГТЭН” болгох хэрэг байсан уу. Ардчилалд үгээ, үзэл бодлоо илэрхийлэх эрх “Ардчилалын хараацай”-д байхгүй бол жирийн иргэдэд олдох нь юу л бол. Ардчилалыг өмчлөх дуртай мөртлөө үнэт зүйл болох үг хэлэхийг эрхийг хязгаарлаад байвал хэн хэнээс үлгэр дууриалал авах болж байна аа.

26614_42524

Өөр нэгэн жишээ: Жүжигчин Б.Амарсайхан мэргэжлийнхээ үүднээс тоглосон рекламныхаа төлөө бие, сэтгэл санаагаараа хохирон суух нь бас ардчилал уу. Сонгуулиар “халтуур” хийдэг бүх дуучдыг ингэж хохироох уу. Хэн мөнгөтэйг нь даган явах урлагийн салбарынхан яагаад адлуулж, золиос болох ёстой гэж. Жүжигчин Б. Амарсайхан тэрхүү рекламыг унших, өөр хэн нэгэн унших хоёрт ялгаа бий. Яг Ардчилал шиг. Гэтэл ажлаа хийж байгаа хүнийг “дуу гаргасны төлөө” ийм шийтгэл өгөх юм бол урлагийнхан бүгд “дуугүй, амгүй” болох ёстой болж байна. Энэ бас л “Ардчилалын байр суурь, үнэ цэнэ”  гэж үү.

жүжигчин-Амараа

Хэрэв бид ийм Ардчилалтай юм бол, хэрэв бид ийм ардчилалыг сонгочихсон юм бол, хэрэв бид ийм ардчилалаар цаашид амьдрах юм бол ирээдүйн гэрэл бөхөж, өнгөрсөний, нэг хүний дарангуйлалын бамбар бадамлах буй зай. Бид үүнийг хүсээгүй.

Ардчилал бол хэнээс ч айхгүйгээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх /хүний нэр төрд халдах, гүтгэх … гэх мэт хуулиар хориглосноос бусад/ бүрэн эрхийн тунхаглал юм. Ардчилал ийм дээ л сайхан.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …