Гадаадын 12 улсад манай улсын 100 иргэн ял эдэлж байна

146171685757200779dbceaЭнэ оны эхний гурван сарын байдлаар гадаадын 12 улсад манай улсын 100 иргэн хорих ял эдэлж байна.

Тухайлбал, БНХАУ-д 60, БНСУ-д 15, Казахстанд дөрөв Америк, Орост тус бүр гурван иргэн байна. Ял эдэлж байгаа хүн өөрөө хүсэлт гаргавал эх орондоо шилжүүлэн авчрах асуудлыг УЕПГ хариуцдаг юм байна. Он гарсаар хойш ялтан шилжүүлэх ажиллагаа хийгдээгүй байгаа бөгөөд Хятадад ял эдэлж байгаа гурван иргэнийг авчрах талаар холбогдох бичиг баримтыг нь бүрдүүлээд явуулсан байгаа гэнэ. Гадаадын долоон оронд 63 иргэн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа. Тэдгээрийн 45 буюу 71.4 хувь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байгаа ажээ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол …