Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутагт амьдран суух, өмнө нь дотно харилцаатай байсан гэх эмэгтэй Х-д халдаж, улмаар эмэгтэйн гэрт хамт байсан бага насны хоёр хүүхдийг хүнд гэмтээж, дөрөвдүгээр ангийн дүү болон 81 настай эмээг нь сүхээр цохиж, амь насыг нь хөнөөсөн Ж.Энхтайванд Орхон аймаг дахь Сум дундын шүүхээс ял оноожээ. Тодруулбал, түүнийг танхайн сэдлээр, өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, давтан үйлдлээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 25 жилийн хорих ял оноож, ялыг гянданд эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Мөн хохирогч нарын эмчилгээний зардал болон талийгаач нарын оршуулгын зардалд нийт 49 сая төгрөг олгуулжээ.
Шүүх хурлын үеэр шүүгдэгч Ж.Энхтайван “Би хийсэн хэргийнхээ талаар санахгүй байна. Хамгийн сүүлд хадлан хадаж байснаа санаж байна. Хадлан хадах сайхан” хэмээн мэдүүлсэн аж.
Эхсурвалж: zALUU.COM