Тээврийн эрэлтийн хэтийн төлөвийг загварчлах сургалтыг зохион байгууллаа

p1ahand7cr98rhgm1mp9d0k58q4

“Японы Ядуурлыг бууруулах сан”-гийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн Хөгжлийн Банкн хамтран хэрэгжүүлж буйы “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” техникийн туслалцааны зөвлөхийн баг “Хотын тээврийн эрэлтийн хэтийнтөлөвийг загварчлах нь” сэдэвт  сургалтыг 2016 оны 4 дүгээр сарын 13-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо  зохион байгууллаа.

Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсан тус сургалтад Нийслэлийн болон төрийн захиргааны байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд, энэ чиглэлээр судалгаа хийдэг их сургууль, судалгааны байгууллагын төлөөллүүд сургалтад хамрагдаж гэрчилгээгээ гардан авлаа. Сургалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй ирээдүйн тээврийн эрэлтийн өгөгдлийг боловсруулах, боловсруулсан үр дүнд үнэлгээ хийх, тээврийн загварчлалын талаарх суурь мэдлэг олгох, цаашид Улаанбаатар хотын тээврийн төлөвлөлтийг хэрхэн хийх аргачлал, алхамуудын талаар танилцууллаа.  Сургалтын явцад Улаанбаатар хотын тээврийн одоо байгаа мэдээ, өгөгдөл, олон улсын төслүүдийн жишээнүүд дээр ажиллаж “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх”төслийн зорчигч урсгалын загварчлал, ерөнхий хөгжлийн зураглалыг боловсруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн өндөр ач холбогдолтой сургалт боллоо гэж оролцогчид тодорхойлж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …