Зам хаахтай холбогдуулан нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт орно

177c217284604339d20f01fa0c506592Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 00:00 цагаас тавдугаар сарын 1-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 29-ний 22:00 цагаас энэ сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаахаар болжээ.

Энэхүү хязгаарлалттай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт дөрвөн чиглэл буюу Ч:10 “Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдэд өөрчлөлт ороод байгаа ба дээрх чиглэлд нийт 39 том оврын автобус Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилнэ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …