Цагдаагийн хэсэг ажилтнууд гэнэт ажилгүй болсондоо итгэж чадахгүй байгаа гэнэ

police-logoИргэдийн  эрх, эрх чөлөөний төлөө цаг наргүй ажилладаг цагдаагийн албан хагчдын ажил хүнд хэцүү гэдгийг хэн  хүнгүй сайн мэддэг.  Эх орон ард түмнийхээ төлөө тангараг өргөсөн албан хаагчид шөнө өдрийг үл хайхран ажлынхаа төлөө зүтгэдэг.  Гэхдээ хүн л юм хойно алдаж эндэх нь байдаг биз.  Тэгвэл нийслэлийн  Цагдаагийн газраас нэр бүхий хэдэн цагдааг гаргасан жижиг алдаан дээр нь дөрөөлөн,  ажлын хариуцлага алдсан нэрээр хуульд  заасны дагуу  сахилгын  арга хэмжээг шат дараалан авалгүйгээр шууд  ажлаас нь  халжээ.  Эдгээр  цагдаа нар цагдаагийн байгууллагад 10 гаруй жил  цаг наргүй ажиллаад, нэг л өдөр гудманд хөөгдөж гарсандаа ч итгэж чадахгүй байгаа гэнэ.

Нийслэлийн цагдаагийн удирдлагууд цагдаагийн нэг ажилтны хойно түүний  бүл үр хүүхэд байдаг гэдгийг бодолцож үздэггүй бололтой.

А.Тамир

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …