“Glissando” хамтлаг гэж та сонсож байсан уу? Үгүй гэх хүмүүс олон байгаа байх. Тэгвэл ҮДБЭЧ-аас эхтэй энэхүү хамтлаг Ихбаяр, Алтанцэцэг, Шинэхүү, Отгонжаргал гэх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд сүүлийн үед олны анхаарлыг их татах болсон аж.
Ардын дууны хөгжмийг орчин үеийн хэмнэлтэй хослуулан тоглодог “Шанз-3” хамтлаг сүүлийн үед олны танил болоод амжсан. Хэдийгээр “Шанз-3” хамтлагаас өмнө байгуулагдсан ч олонд танигдаж амжаагүй яваа “Glissando” хамтлагийнханыг хөгжимчин нөхрүүд нь дэмжсээр иржээ.
Шанз хөгжмийн гайхамшгийг орчин цагийн хэмнэлээр илэрхийлж, олонд хүргэх тал дээр санаа нэгдэж буй тэдний өрсөлдөгч бол “Шанз-3” хамтлаг хэмээжээ. Тэд хэлэхдээ “Уран бүтээлийн талбарт өрсөлдөгч байна гэдэг маш сайн хэрэг. Бидний уран бүтээлд маш их нөлөөтэй шүү дээ” хэмээн тодорхойлжээ.
Хэдэн хэдэн бүтээлээ дүрсжүүлж амжсан “Glissando” хамтлаг улам ихийг хийж бүтээхээр зорин ажилсаар байгаа юм байна.
эх сурвалж: урлаг.мн