С.Бат-Үүлийн хүү Чулуудай аавыгаа хотын дарга болсноос хойш элдэвээр аяглаж, мөнгө төгрөгний “будлиан” бүхнийг “зангидан” суух юм. Б.Чулуудайн барилгын асуудлыг “Бэрэн” групптэй хамтран хийхээр болж ажил нэгэн үе эрчимтэй байсан ч төд удалгүй “усан хаясан чулуу мэт” алга болсон. Бидний хэдэн Монголчууд урьд харж байгаагүй томоохон барилгын зургаар сайхан “хуураад” гарсан даа.
Сарын тэмдэг нь ирдэг хүүхэн шиг аашилж хийх гээд байгаа юмуу, “бултах” аргаа хаяж ядсан хүн шиг л байлаа. Түүнийг Монголынхоо нэрийг олон улсад муугаар гаргасан хүмүүсийн тоонд албан ёсоор оруулах хэрэгтэй. Тэрээр олон улсын шүүхэд дуудагдан, энгийн иргэний толгойд багтамгүй өр “өвөртлөн” хаа нэгтээ “гүйж” яваа. “Иргэд газар чөлөөлөөгүй” гэдэг ганцхан богионохон өгүүлбэрээр тайлбар хийдэг тэрээр “итгэл үнэмшил” төрүүлж чадаагүйн бодит жишээ энэ. Иргэд С.Бат-Үүлийн “балаг” болсон хүү мэтээр доромжлон ярьдаг ч яриулах ажлыг хийсэн хүн одоо яая гэхэв.
Ахмадууддаа асралгүй, үр хүүхэддээ энэрэлгүй бол энэ биеийг олж төрөөд ч хэрэггүй баймаар. Б.Чулуудайг гэр орны амьдралдаа ч “явдал гүйдэлтэй” гэгдэх юм билээ. Өөрийн гэр нь тогтворгүй, өрөөлийн гэрийг мөн тогтворгүй болгож “чихэнд нь цэцэг ургуулаад” явж буй. Хэрэг хэзээ ч хуучирдаггүй юм гэдэг шиг Б.Чулуудайн хэргийг Монголын ард түмэн “мартахгүй” байх. Мөн олон улсад муугаар сурталчилсан шигээ эх орноо үл тоох тэрээр хаана юу хийж яваа бол? Эцгийн үгэнд ороогүй болоод “том толгойлон” иргэдээ, эх орноо, өрх гэрээ хуурч яваа түүнд Монгол улсын хүчний байгууллагууд яагаад “үйлчилдэггүй” юм бэ?
Эцэст нь хэлэхэд Б.Чулуудайд энэ бүхнийг ойлгох боловсролын түвшин алга хэмээн дүгнэмээр байна. Олон аавын хүүхдийг гомдоож яваа түүнд үйлийн үртэй хорвоо “хатуурхах” цаг ирэх вий. Өмнөөс нь айх юм.
Б.Саран