“Барс-2” захын урдаас тэсрэх бөмбөг олдсоныг аюулгүй болголоо

42689Албан байгууллагын хашаанд тэсрэх бөмбөг байна гэсэн иргэдийн өгсөн мэдээллийн дагуу дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн ажилласан байна. Тодруулбал, тус дүүргийн  20 дугаар хороонд байрлах “Барс-2” худалдааны төвийн урд байрладаг “Монинжбар” компанийн хашаанаас тэсрэх бөмбөг олджээ. Албаны шуурхай ажилчид, тэсэрч дэлбэрэх бодисын хайгуулах, устгалын бүлэг очиж тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон байна. Анхан шатны мэдээллээр тус тэсрэх бөмбөгийг бөмбөгдөгч онгоцоор сургуулилалт хийхэд ашигладаг гэлээ.

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх 4.4 км авто замын хучилтын ажил …