М.Хүрэлсүх: Бид Монголын нийтлэг эрх ашгийг эрхэмлэсэн шийдвэр гаргалаа

145682653356d568a513078

Иргэний Зориг Ногоон намын /ИЗНН/ Ерөнхий Нарийн бичгийн дарга М.Хүрэлсүхээс тодруулга авлаа

– ИЗНН-ын Үндэсний Хорооны сүүлчийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэв. Сонгуульд оролцох асуудлаа эцэслэн шийдэв үү.

– Өнгөрсөн баасан гаригт манай намын Үндэсний Хороо үргэлжлүүлэн хуралдлаа. Үргэлжлүүлэн гэдгийн учир нь бид 16-ны өдөр ҮХ-ны хуралдаанаа эхлүүлж зохион байгуулалтын болон бусад асуудлыг хэлэлцэж шийдсэн юм. Сонгуульд оролцох асуудлыг эцэслэн шийдэлгүй орхисон байсан юм. Учир нь тэр үед бусад намуудаас тавьсан саналыг ярилцаж тохиролцох, татгалзах эсвэл хүлээж авах гээд шийдэгдээгүй асуудлууд байлаа. Өнгөрсөн хэд хоногт эдгээр асуудлууд цэгцэрч шийдлээ оллоо. Тэгээд саяны хуралдаанаар хоёр намын ажлын хэсгүүд дээр зөвшилцсөн зарчим тохиролцоог АН-ын зохих шатны байгууллагууд дэмжсэн тохиолдолд АН-аас тавьсан саналыг хүлээн авч энэ удаагийн сонгуульд хамтран ажиллах нь зөв гэж үзлээ.

– АН-аас чухам ямар санал тавьсан юм бэ. Эвсэхийн тухайд бол АН-ынхан татгалзана гэдгээ эртнээс мэдэгдсэн шүү дээ.

– АН-ын саналын гол агуулга хоёр нам сонгуульд хамтран оролцож нэгнийгээ дэмжиж ажиллахад байгаа юм. Хамтран ажилласнаар сонгогчдоос дэмжлэг авах магадлал олон дахин нэмэгдэж байна гэсэн үг л дээ. Энэ жилийн сонгууль улс орны цаашдын хөгжлийн зөв чиг хандлагыг хадгалахад чухал үүрэгтэй байх болно. Ийм үед манай хоёр нам зөвхөн өөрсдийн улс төрийн ашиг сонирхолдоо хөтлөгдөлгүйгээр Монголынхоо нийтлэг эрх ашгийг эрхэмлэсэн шийдвэр гаргаж чадлаа.

Ардчиллын төлөөх намууд энэ сонгуульд хамтран ажиллахаар болж байгаа юм байна. Танайхаас хэдэн хүн нэр дэвшихээр болж байна. УИХ-д мөн орон нутгийн сонгуульд.

-Ардчилсан намынхан УИХ-ын сонгуульд ИЗНН-аас таван хүн дэвшүүлэх манай саналыг хүлээж авсан. Мөн Нийслэлийн сонгуульд гурван хүн нэр дэвшинэ. ИЗНН, АН хоёр улс орны хөгжлийн бодлогод хандах зарчим, бодлого, ардчиллын төлөөх үнэт зүйлс маань нийтлэг учраас сонгуульд амжилттай хамтран ажиллана гэж бодож байна.

ИЗНН өөрөөс хамаарах шийдвэрээ гаргачихлаа. Одоо АН юу хийх ёстой вэ.

-Хоёр намын удирдлага, ажлын хэсгүүд мөн манай Үндэсний хорооны төвшинд асуудлаа ойлголцож тохиролцож чадлаа. Одоо АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хорооны /ҮЗХ/ шийдвэр гарснаар хамтын ажиллагаа маань баталгаажна.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …