Зуун чухал сэдэв: Хөгжлийн торлог сэдвээр үргэлжиллээ

13128510_1018246231591516_1385801827_o564210947201605020007

Өнгөрсөн долоо хоногт цахим ертөнцийг байлдан дагуулсан жүжигчин Б.Амарсайханы “Би юу хийчихэв ээ?” бичлэгийг давхардсан тоогоор 1.500.000  орчим удаа үзжээ. Олны анхаарлыг татсан уг бичлэг үнэн хэрэгтээ Монголчуудын үзэх дуртай “Зуун чухал сэдэв” -ийн ээлжит дугаар “Хөгжлийн торлог” нэвтрүүлгийн хөрсийг бэлдэх зорилготой байсан бололтой.

Нэвтрүүлгийг “Херо” Ентертайнмент болон “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэн хамтран бүтээсэн бөгөөд Б.Баатарын төрсөн дүү Л.Оюун-Эрдэнийн Харвардын их сургуульд хамгаалсан судалгааны ажил болон өнгөрсөн жил олны хүртээл болсон “Азийн Хүлэг Улс” номын агуулгад тулгуурлан туурвижээ.

Screen_Shot_2016-04-30_at_2.18.28_PM597794472201605020007

Жил дамнан бэлтгэсэн тус нэвтрүүлгийг жүжигчин Б.Амарсайхан, Харвард төгсөгч Л.Оюун-Эрдэнэ нар эртнээс төлөвлөн өөрсдөө хөтлөн явуулсан бөгөөд Харвардын нэрт профессор, “Гал ба үнс” номын зохиогч Майкл Игнатеф тэргүүтэй гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаачид, залуусын төлөөллүүд үзэл бодлоо илэрхийлжээ.

Монголд хамгийн олон хүн оролцсон хөгжлийн тухай уг нэвтрүүлгээр та өнгөрсөн 25 жилийн дүгнэлт, ирэх 25 жилийн төсөөлөл, удирдагчаа үнэлж чаддаг иргэний нийгэм, академик цаазын индэр, хөгжлийн торлог буюу Монгол хөгжлийн загвар, орлогын тэгш бус байдал зэрэг цаг үеийн олон тулгамдсан асуудлуудын тайллыг харах болно.

Ямартай ч салбар салбарын эрдэмтэд залуусын төлөөллийг оролцуулсан нэвтрүүлгийг үзсэн хүмүүс ам сайтай байна. Хилийн чанадад өндөр боловсрол эзэмшээд ирсэн залуус тухайн улсын хэл соёл мэдлэгт өөрөө эзлэгдэх бус эх орон, үндэстнийхээ ялгарлыг тунгааж ойлгоод, өөр нүдээр нөхцөл байдлыг ажиглаж онолтой нь харьцуулан дүгнэж буй нь өнөөгийн нийгэмд шинэ өнгө аясыг мэдрүүллээ хэмээн онцолж байна.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

“Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Өнөөдөр /2024.04.30/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хүүхдийн эрх ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг НҮБ-ын Хүүхдийн …