“ГЭГЭЭН МУЗА”-гийн эзэд ирэх бямба гарагт тодорно

0af29bad-4777-47c9-be66-a41637c669f5

“Гэгээн Муза” академиас зохион байгуулдаг “Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадам өчигдөр /2016.05.01/ эхэллээ. Улаанбаатар хотноо долоо хоног үргэлжлэх наадам энэ жил 13 дахь удаагаа болж байгаа юм. Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүдийг дөрөвдүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, “Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглож байгаа юм.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-ны өдрүүдэд тоглогдсон ҮДБЭЧ-ын “Оройн дээд” түүхэн жүжиг, Дарханы “Залуучууд” театрын “Хайрыг хайрла”, Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Мөнхийн галт цэцэг” жүжгүүд тоглогдоод байна.

“Гэгээн Муза” наадмын улаан хивсний ёслолын ажиллагаа тавдугаар сарын 7-ны өдөр 15.00 цагаас УДЭТ-т эхэлж 16:00 цагаас академийн шагнал гардуулна.

Эх сурвалж: УДЭТ-ОНХА

Санал болгох мэдээ

“UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой “UB food festival-2026” олон улсын …