Бидний өөрсдийнхөө талаар мэддэггүй сонирхолтой баримтууд

·         Хүн төрөлхтөн бол хөхтний аймаг, приматын баг, гоминидын овогт багтах хомо сапиенс буюу оюун ухаант хүн хэмээх зүйлийн АМЬТАН юм.

094a491c92c610adbfc65540062779f6

·   Зүрх нь цусыг 10м зайд цацаж чадах их хэмжээний даралтаар цусаа шахдаг байна.

·  Амьдралын турш хүний толгойны үс 725км урт ургадаг.

·         Хүн өдөрт 46000 удаа амьсгаа авч, гаргадаг.

·    Хамар 50000 төрлийн үнэрийг ялгах чадвартай байдаг.

·         Хүний араг яс 8кг жинтэй.

·         Сормуусанд үсний уутанцраар дамжин арьсанд нэвтэрдэг шимэгч байдаг.

·         Баруун уушиг тань зүүнээсээ илүү их агаар багтаадаг.

·         Бидний биеийн бүх арьс нэг шуудай төмсний хальстай тэнцүү буюу 3кг жинтэй.

·         1жилд дунджаар 100 гаруй килограмм мах иддэг ба нийтдээ 525кг хүнс хэрэглэдэг байна.

·         Бидний бие махбодид 7ш гарын саван хийхэд хүрэлцэхүйц өөх тос агуулагддаг.

·         Хэрвээ хүний биеийн бүх судсуудыг нийлүүлвэл дэлхийн бөмбөрцгийг 2 дахин ороож чадах урттай болно.

·         Хүн амьдралынхаа турш дунджаар 25000л шүлс ялгаруулдаг.

·         Хүн бүрийн үнэр өөр өөр байдаг гэдэг ч үнэндээ ихрүүдийн үнэр ижилхэн байдаг.

·         1ш үс дунд зэргийн төмсийг ч дааж чадахаар бат бөх.

·         Хамгийн хүчтэй булчин бол хэл.

·         Ичсэнээс болж улайхад ходоодны хана ч бас улайдаг.

·         Хүний биеийн өндөр оройдоо өглөөнөөс багасдаг.

·         Хэлний хээ ч мөн хурууны хээ шиг дахин давтагдашгүй.

·         Бидний биеэс 1 хоногт 33кг мөсийг хайлуулах дулаан ялгардаг.

·         Дөнгөж төрсөн хүүхдийн яс том хүнээс 90 гаруйгаар олон байдаг ба өсөлтийн явцад жижиг яснууд нэгддэг байна.

·         Хүн өдөрт хамгийн ихдээ 1л орчим хийг гадагшлуулдаг.

·         Арьсны см2 бүрт 100ш мэдрэлийн эс байдаг бөгөөд нийтдээ биед тань 75км урт мэдрэлийн судал байгаа. ·         Гарын хурууны хумс хөлнийхөөс 4 дахин хурдан ургадаг.

·         Зүүд хичнээн баялаг үйл явдалтай байлаа ч үнэн хэрэгтээ хэдхэн секунд л үргэлжилдэг байна.

·         Яг одоо таны аманд 40000 бактери байгаа.

·         Та нүдээ нээсэн чигээрээ яагаад ч найтааж чадахгүй.

·         Хэрвээ та Улаанбаатарт амьдардаг бол 1 жилд 240кг хорт бодисоор амьсгалдаг байна.

·         Тархин дахь химийн урвалаас шалтгаалан нас барсны тань дараах 37 цагийн турш тархин дахь цахилгаан давтамж идэвхтэй байсаар байдаг.

·         Өдөрт идсэн хоолны тань 125гр нь ялгадас болж гадагшилдаг.  

Эх сурвалж: etoim.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …