А амин дэмийг өрхийн эмнэлгүүдээр өгч байна

Улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А аминдэмийг энэ сард Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд уулгаж байна.

6056332572838fa5908a61

Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард А аминдэмийг бага насны хүүхдүүдэд уулгадаг бөгөөд зургаагаас нэг настай хүүхдэд 100 000 олон улсын нэгж тунтай (цэнхэр өнгөтэй), нэг наснаас дөрвөн настай хүүхдэд 200 000 олон улсын нэгж тунтайг (улаан өнгөтэй) уулгадаг.

А амин дэм нь хүүхдийн биеийн дархлааг сайжруулж, биеийн өсөлтийг дэмжиж харааны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Тиймээс тавдугаар сардаа багтааж хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг НЭМГ-аас зөвлөж байна.

Эх сурвалж:uls.mn

Санал болгох мэдээ

Өглөөний мэнд

“Байгалийг бүү буруутга. Тэр зөв хуулиудыг тогтоож өгсөн. Харин түүнийг зөрчвөөс өөрийгөө л буруутга” Энэ …