“Идэж л байвал яасан ч яахав” хэмээн боддог хүмүүс цөөнгүй. Гэвч идэхэд ч гэсэн учир бий, соёл бий, тогтсон стандарт ч бий. Өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн зөв задалж, шарж болгодгийг та мэдэх үү? Мэдэхгүй бол доорх мэдээллээс анхаараад аваарай.
1.Дуртай жигнэмэгээ сүүнд дүрж идэхэд гулгаж унах гээд хэцүү байдаг бол хавчуурганд нь сэрээ наалдуулж байгаад дүрвэл илүү хялбар болно.
2.Гүзээлзгэний ишийг гараараа биш соруулаар ингэж аваарай.
3.Өглөөний цайгаа илүү өнгөлөг, амттай болгоё гэвэл энэ аргыг туршаад үз. Танд таалагдах болно.
4 .Хотдогний зайдсыг тэр чигт нь биш харин ороомог маягаар ингэж зүсэж, шарж идвэл хялбар бөгөөд амттай байдаг.
5.Лимоны шүүсийг шахахдаа галтогооны чимхүүр ашиглаарай.
6.Мөсөн зайрмагийг ишнээс нь шууд идэхэд амархан хайлж гоожоод түвэгтэй байдаг шүү дээ. Тиймээс ишийг нь салгаад, хүнсний цаасанд ороож идвэл тохиромжтой.
7.Бэлэн гоймонгийн шөлийг болж өгвөл уухгүй байх нь зүйтэй. Тиймээс дэвтээж болгосныхоо дараа, шөлийг нь асгаж, хайрцгийг нь задлах энэ аргыг хэрэглээрэй.
8.Талх шарахдаа илүү шаржигнасан, сайхан амттай болгомоор байвал бага зэрэг давс, эсвэл талхны үйрмэг буланд нь цацаж шараарай.
9 .Лаазтай ундааг соруулаар уухдаа задлагчнийх нь нүхэнд соруулаа хийдэг.
10.Гадилыг задлахдаа чихтэй талаас нь биш, харин эсрэг талаас нь задална.
11.Тако идэхэд ногоо нь бутарч үйрээд, гарт багтахгүй хэцүү байдаг. Тэгвэл сайтар угаасан бууцай юмуу, салатны навчинд давхар ороогоод идвэл илүү хялбар, бас илүү амттай.
12 .Бид аяган бялуу буюу “cupcake” идэхдээ үргэлж л буруу иддэг ажээ. Голоор нь хоёр хуваагаад хуваасан хэсгээ кремэн дээрээ давхарлан тавьж, сэндвич хэлбэртэй болгож идэх учиртай юм байна.
Эх сурвалж: caak.mn