Аргын тооллын 5 сарын 4, Буд гараг. Билгийн тооллын 27

7eaa2b_s266135201567006809_p25_i2_w1000_x678446129500201512180511

ХАВРЫН АДАГ ЛУУ САР

ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2016.5.4, Лхагва гараг
  • Наран ургах шингэх: 06.30-21.09
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Аргын тооллын 5 сарын 4, Буд гараг. Билгийн тооллын 27, Дэлгэрүүлэгч одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран 5 цаг 35 минутад мандан, 20 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …