Хандиваар оруулж ирсэн утлагын аппарат Буянт-Ухаагийн гаальд хураагджээ

146233352857297058946d2

Улс оронд минь Улаанбурханы өвчлөл их байгаа энэ цаг үед уг өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд туслах хандивын аяныг иргэд эхлүүлж, сайн үйлсийн аянд хилийн чанадаас ч монголчууд нэгдэж эхэлсэн байгаа юм. Гэвч зарим иргэний сайн үйлсийн аян хил гаалийн ажилчдын хүнд суртлын улмаас хүрэх газраа хүрч чадахгүй гацсан байна.

Тодруулбал, одоогоос 14 хоногийн өмнө Ж.Эрхэмбаяр гэх иргэний санаачлагыг дэмжиж, Австри улсад ажиллаж амьдардаг монголчууд улаанбурханы өвчлөлийн үед хэрэглэдэг утлагын 12 ширхэг аппарат илгээжээ. Гэтэл Буянт-Ухаа дахь гаалийн ажилчид нь элдэв бичиг барит нэхэж, улмаар 10 гаруй хоног аппаратуудыг хил дээр байлгаж байна.

Энэ асуудлаар иргэн Ж.Эрхэмбаяртай холбогдож тодруулахад “Буянт-Ухаагийн гаалийн байцаагчид элдэв бичиг баримт нэхэж заваарсаар байтал аппаратууд хүрэх газраа хүчр чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, Буянт-Ухаа дахь гаалийн хүнд сурталаас болоод 10 хоногийн өмнө Австрийн монголчуудаас хандивласан 12 ширхэг утлагын аппаратаа өнөөдөр ч авч чадахгүй байна. Тайлбар нь Эрүүл мэндийн яамнаас лиценз авах шаардлагатай бараа /ЭМЯ нь хувь хүнд лиценз өгөхгүй/ гэнэ. Энэ 12 ширхэг утлагын аппарат энэ хугацаанд олон хүүхдийг амийг аврах ёстой байсан. Буянт-Ухаа дахь гааль дахь асуудал маань Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс болоод эмгэнэлт хошин жүжиг болоод байна даа.

Өнөөдөр нэг компани тусгай зөвшөөрөлөө ашиглуулахаар болоод гааль дээр очтол бүрдүүлэлтийн байцаагч нар нь лиценз шаардлагагүй тусгай зөвшөөрөлөөр авч болно гэдэг гэтэл хяналтын байцаагч болоод дарга нар нь шаардлагатай гээд ЭМЯ-ны лиценз олгодог төвийн даргатай холбогдохоор лиценз шаарддаг тоног төхөөрөмж учраас лиценз аваа гэдэг. Би тус төвийн мэргэжилтэн болоод уг төхөөрөмжийг байнга оруулдаг компаниас асуухаар шаардлагагүй гэдэг. Нэг лицензийн цаас нэхээд нааш цааш нь явуулж байна. Гэтэл ХӨСҮТ болон орон нутгийн эмнэлгүүдээс аппаратаа нэхээд байдаг.

Дээрх 12 аппаратыг улаанбурханы өвчлөл өндөр байгаа зургаан аймагт хувиарлана гэсэн. Тухайлбал, Дорнод, Баян-Өлгий, Өвөрхангай, Сэлэнгэ зэрэг аймгуудад халдвартын эмч нар өөрсдөө хувиарлах юм билээ. Тэгээд л аппаратаа явуулсан уу, ирж байна уу гээд байнга асууж байна. Ийм байдалтай л явж байна даа” гэв.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …