Япон эмч нар өвчиндөө шаналж буй 20 хүүхдэд шинэ ирээдүй бэлэглэнэ

1462335159572976b7a0156

Өнгөрсөн сарын 28-нд Япон эмч нар Ховд аймаг дахь баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарын хяналтанд байдаг 119 хүүхдэд үзлэг оношилгоо хийж 20 хүүдийг үнэ төлбөргүй эмчилгээнд хамруулах болсон талаар Зүрх хамгаалах ТББ-ын тэргүүн П.Отгонбаатар болон Японы эмч нар өчигдөр мэдээлэл өгөв.

2001 оноос эхлэн Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эмчлэх Япон монголын хамтарсан сайн дурын үйл ажиллагааг эхлүүлээд өдгөө 15 жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд ЭХЭМҮТ, Улсын III төв эмнэлэг, “Баянгол” зочид буудал зэрэг байгууллагын тусламжтайгаар нийт 5276 хүүхдийг (зүрх сэлгүүрдэх арга) оношилгоонд хамруулан 536 хүүхдэд эмчилгээ хийсэн байна. ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зүрх судасны эмч нарыг сургаж дадлагажуулах арга хэмжээ давхар зохион байгуулдаг гэнэ. Эдгээр эмч нар манай улсад жил бүрийн тав, арваннэгдүгээр сард ирж оношилгоо, эмчилгээ хийдэг.  Ховд аймагт өнгөрсөн сарын 29, 30 нд ажиллаж, энэ сарын 1-4нд ЭХЭМҮТ-д өвчин нь хүндэрсэн 20 хүүхдийг эмчилгээнд харуулж эхэлсэн байна.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …