МАХН-ын Нийслэл хариуцсан нарийн бичиг гэх Г.Бямбасүрэн гэгчийн тухай элдэвээр “хөөрөлдөх” юм. Ажлаа хийж чаддаггүй, залуу хүнд суудлаа тавьж өгдөггүй, бэлэг тэмдэгийн чанартай гэх мэтээр элдвээр “гоочлон нүд үзүүрлэх” аж. Гэтэл өвгөн “партизан” зүгээр нэг явахгүй нь тодорхой бололтой. Нас өндөр гарч, хэлсэн ярьсанаа мартдаг гэх түүнийг залуу насандаа улс нийгэмд хэрэгтэй бүтээлтэй юу хийсэн тухай судлан үзэхэд танд хэлчихмээр “олигтойхон нэг мөр” ч олдсонгүй.
Нэгэн үе одоогоосоо арай залуу байхдаа “Автобус III” баазын даргаар очиж ёстой л нэг “самарч” гарчээ. Нийтийн тээврийн хуучин, эдэлгээ урттай том оврын “тэргүүдийг” хувьчлах нэрээр зарим жолооч нарт олгож байсан. Гэтэл дарга болонгуутаа зүгээр нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобусыг зогсоож, ажилчдыг нь хулгайд хардаж, баазыг “орвонгоор” нь эргүүлж орхисон. Тухайн үед үйлчилгээнд автобуснуудаа гаргачихаад гражаа цэвэрлэдэг байсан инженер дурсан ярихдаа:- Бүгдийг нь мөнгөнийнх нь ажилд гаргачихаад сууж байх мөн сайхан байдагсан. Харин дарга солигдоод бүгд зүгээр л зогсож байдаг болсон хэмээсэн юм.
Гражаараа дүүрэн автобус “зүгээр хэвтүүлэн” ажиллах түүний ажлыг МАХН-ынхан нь л ойлгодог байсан байх. Ажилчдын нийгмийн халамж хангамжийг нь хасч “өөд уруугүй” загнаж, дарамтлаж эхэлсэн түүний даргын “гараа”. Хөдөлмөрийн хүнд нөхцөл хэмээн дүгнэгддэг байсан нийтийн тээврийн салбарын зарим ажлыг хоргүй болгож чадсан “сүйхээтэй өвгөн”. Залуу наснынх нь ганц “гавъяа” энэ байна. Олон жолоочийг ажилгүй, амьдралгүй болгож, автобус баазыг “зогсоож” олон аавын хүүгийн сэтгэлд “гомдолтой” үлдээгээд нэг их удалгүй ажлаа өгсөн байх. Дарга болоод ч нэмэргүй гэх ярианы “эзэн”. Тухайн үед ойр тойрныхоо хүмүүсийг ажилд томилон ах дүү, амраг садан, найз нөхдөөрөө баазыг “дүүргэж”, олон жил үр бүтээлтэй ажлаа сайн мэддэг нэгнийг шууд гаргаж байсан “сайхан гар”. Түүнээс ийм л түүх гарна. Одоо харин “элий балай” болсон гэж намын залуус нь дүгнэдэг. Залуудаа хийж чадаагүй ажил сайхан түүхгүй “ зам мөрөө” одоо чадахгүй биз.
Насны “сахал” нь бууралтсан тэрээр одоо болимоор юм. Тэтгэвэрээ аваад л амьдраад байж болохгүй заавал залуу хүний хоолноос булаацалдаж суух учиртай юм болов уу. Тэр үүнийг эвлэгхэн чадна л даа. Хувцаслалт, биеэ авч яваа байдал, архидан согтуурах зэрэг түүнээс “өнгөтэй өөдгүй” зүйл нэг ч “гарахгүй” гэнэ. Ягаан “зангиат” ирлээ гэж түүнийг намын залуус нь “ад үздэг” болж. Муу түүхтэй муу хүнээс салж байж намаа авч үлдэх хэрэгтэй санагдана. Ийм хүнээр нарийн бичгийн ажлыг “мануулчихсан” хойно яаж ч “өөдлөх” билээдээ. Зарим нэг ”зөнөсөн” өвгөчүүлээ “сольчихмоор, хольчихмоор, больчихмоор” юм МАХН минь.
Б.Саран