Эмэгтэйчүүд тэр дундаа 30-аас дээш насны бүсгүйчүүдийн асуудал болох хөгшрөлтийн эсрэг үр дүнтэйгээр залуужуулах технологийн талаар энэ удаа бид Гранд Спа төвийн арьс гоо заслын эмч Ч.Дашдэлгэртэй уулзаж дэлгэрэнгүй ярилцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та юуны өмнө өөрийгөө болон байгууллагаа манай уншигчдад товч танилцуулна уу?
Сайн байцгаана уу? Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Би арьс гоо заслын эмч мэргэжилтэй. 2005 оноос хойш мэргэжлээрээ ажиллаж байна. Одоо Гранд спа төвд гоо засалч эмчээр ажилладаг. Манай байгууллага нь 2009 онд байгуулагдсан бөгөөд хөгшрөлтийн эсрэг залуужуулах, тураан галбиржуулах, эрүүлжүүлэх зорилттойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм. Манай төвд дадлага туршлагатай дотор, арьс гоо заслын нарийн мэргэжлийн эмч, мэргэжлийн гоо засалч нараас бүрдсэн чадварлаг баг ажилладаг.
Гранд спа төвөөс тавдугаар сард нийт эмэгтэйчүүддээ хүргэхээр зэхэж байгаа гэнэтийн бэлэг байгаа гэж сонсон. Энэ талаар Та манай уншигчдад мэдээллээ хуваалцвал?
Манай орны эрс тэс цаг ууртай холбоотой арьс хуурайших, өнгөө алдах нь их байдаг. Энэ үед хүн бүрийн арьсанд эрчимтэй арчилгаа хэрэгтэй болдог. Иймээс бид PRP эмчилгээг онцлон, цогц байдлаар урамшуулалтай үнээрhttps://www.facebook.com/GrandSpaCenter/photos/a.213347475455698.1073741828.213345842122528/346092895514488/?type=3&theater/ үйчлүүлэгчдэдээ санал болгож байгаа юм.
PRP эмчилгээний талаар товч мэдээлэл өгөхөд: Дэлхий нийтээр эсийн түвшинд арьс залуужуулах эмчилгээ гэж хүлээн зөвшөөрөгдсөн PRP эмчилгээг хамгийн сүүлийн үеийн зориулалтын аппарат хэрэгслээр манай ГрандСпа төв хийж байна. PRP-г тухайн хүний цуснаас бэлтгэдэг бөгөөд уг ялтас эс нь шарх эдгээх, эд эсийг нөхөн төлжүүлэх үүрэгтэй. PRP-г арьсанд тарьснаар эдгээр уургууд нь бодисын солилцоог эрчимжүүлж эсийн хуваагдлыг хурдасгаснаар коллаген, эластиний нийлэгжилтийн сайжруулах мөн эс завсрын бодис болон гиалуроны хүчлийг нэмэгдүүлдэг.
Энэ эмчилгээг хийлгэснээр ямар үр дүнд хүрэх вэ?
Дээр хэлснээр PRP-г арьсанд тарьж эсийн түвшинд хүрч үйлчилснээр арьс илүү чийглэг өнгөлөг болж, сэвх нөсөө толбо бүдгэрч, арьсны уян хатан чанар сайжирснаар хялгасан үрчлээ арилж, гүн үрчлээ, арьсны унжилт 90%-иар багасч чангардаг. Батганы эдгэрэлтийг дэмжиж үүссэн сорвийг бүдгэрүүлэх, арилгах нөлөөтэй. Мөн хуйханд тарьснаар үсний уналт зогсож, ургалт эрчимждэг.
Эмчилгээний үр дүн хэзээ гарах вэ?
Ерөнхийдөө эсийн нөхөн төлжилт аажмаар явагддаг бөгөөд тухайн хүний нас, арьсны байдлаас хамаардаг. Эмчилгээ хийснээс 2 долоо хоногийн дараагаас арьс чийглэг болох, өнгө засрах гэх мэт үр дүн мэдэгдэж эхэлдэг. 4 долоо хоногийн дараа гэхэд үрчлээ багасч арьс чангарсан байдаг.
PRP эмчилгээний давуу тал?
PRP эмчилгээний гол давуу тал нь мэдээж одоо байгаа арьсны өргө алдалт, үрчлээ, арьс сулрал зэрэг хөгшин харагдуулж буй байдлыг засахаас гадна цаашид явагдах арьс сулрал, унжилт, хөгшрөлтийг удаашруулдаг. Өөрөөр хэлбэл хөгшрөх үйл явцыг тогтоон барьж удаашруулна гэсэн үг шүү дээ. Тухайн хүний өөрийн цуснаас гаргаж авдаг учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, 100% био нийцтэй, харшил үүсэх, халдвар авах эрсдэлгүй, өвдөлт багатай, гоо заслын бусад эмчилгээ үйлчилгээтэй хослуулан хийж болдог гээд олон давуу талтай. Манайд ашиглагдаж байгаа зориулалтын кит нь энэ бүх шаардлагыг хангасан хамгийн сүүлийн үеийн технологи тул үр дүн сайтай. Мөн тусгай төлжүүлэх маск болон эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх лифт массажтай цогц байдлаар хийгдэж байна.
Хэдэн наснаас PRP эмчилгээ хийлгэвэл зохих вэ?
25 наснаас хөгшрөлт эрчимтэй явагдаж эхлэдэг. Арьсаа үрчлээ үүсэх, суларч унжихаас хамгаалах зорилгоор бол энэ наснаас эхлэн PRP эмчилгээг хийлгэж болно. Харин батга, сорвины эмчилгээ, үс ургуулах, уналт зогсоох зорилготой бол 18-аас дээш насныхан хийлгэж болно.
Энэ эмчилгээг хийлгэж болохгүй тохиолдлууд байна уу?
Тухайн хүний өөрийн цуснаас бэлддэг учраас хориглох заалт харьцангуй цөөн. Гэхдээ цус бүлэгнэлийн алдагдалтай, цус шингэлэх эм ууж байгаа, архаг өвчний сэдрэлийн үе, хурц халдварт өвчин, тарилга хийх хэсэгт ил шарх, үрэвсэлтэй бол хийхгүй. Мөн жирэмсэн хөхүүл эмэгтэйчүүдэд эсрэг заалттай.
Мэдээлэл өгсөнд баярлалаа. Нийт уншигчдадаа хандаж юу гэж хэлмээр байна?
Зочноор урьж ярилцлага авсанд баярлалаа. Сүүлийн үед эмэгтэйчүүд мэс заслын болон бусад хүний биед сөрөг нөлөөтэй аргуудыг ашиглаж залуужих хандлага эрс багасан эрүүл зөв зохистой аргаар шийддэг болжээ. Манай PRP залуужуулах эмчилгээ нь маш өндөр үр дүнтэй, 8 насаар залуужуулах эрүүл зөв арга юм. Та манай үйлчилгээг нэг удаа сонгож орвол дахин хэзээ ч өөр үйлчилгээг сонгохгүй гэдэгт итгэлтэй байна. Та тавдугаар сардаа багтаан манай урамшуулалтай багцад хамрагдаж залуужуулах эмчилгээ хийлгэх бүрэн боломж байгаа тул доорх утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.