Манай улсад идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байгаа ажил хөдөлмөр хийдэг иргэдийн 90-гаран хувь нь ямар нэгэн банкны зээлийн дарамтанд орж “нойр, хоолгүй” амьдрах дээрээ тулж ирлээ. Эдийн засгийн хямралын энэ он жилүүдэд бие биенээ хэсэг хугацаанд ч болов “харж үзвэл” яасан юм бэ?
Монгол банк “бодлого”-ын чанартай санал санаачлага гаргаж Засгийн газраар хэлэлцмээр юм. Энэ бүх банкнаас авсан зээлээ цаг тухайд нь төлж чадахгүй байдалд хүрсэн бол эдийн засаг сэргэтэл тодорхой хугацаанд зөвхөн “хүүгээ, нэмэгдүүлсэн маягаар” төлөх арга замаар Монголчуудаа “ядуу” ч гэсэн сэтгэл амар хэдэн сар амьдруулаач. Банкинд алдагдалгүй, Иргэдэд амар, УИХ болон бусад суудалд хүч үзэх гэж байгаа хэн нэгэнд сайхан PR болно шүү дээ. Хэн хэндээ, хаана хаанаа ашигтай санал биш гэж үү.
Улс төрд хөл тавих гэж байгаа хүмүүс үүнийг ярьж иргэдэд “таалагдаач”. Шинэ тутам байгуулагдаж байгаа компаниуд банкны дарамтаасаа болоод дампуурах нь Монгол улсын эдийн засагт “лав хэрэггүй баймаар”. Банк бүрийн ард Улс төрийн томоохон нөлөөлөл байдаг болсон энэ үед ШӨХТГ гэх мэт иргэдийг хамгаалж байдаг газрууд ч банкны үйл ажиллагаанд хяналт тавьж чадахгүй байгаа нь үнэн. Банк бол бидний ойлгодогоос өөр арга зүйгээр улс оронд хувь нэмрээ оруулж байгаа эдийн засгийн томоохон салбар. Мэдээж банк ямар ч үед алдагдалтай ажиллана гэж байхгүй. Эдийн засаг хямарлаа ч банк “хямрахгүй” нь тодорхой.
Тиймээс банкийг “зээлийн хүүгээ аван” хэсэг хугацаанд ч болов үндсэн төлбөрийг хойшлуул гэвэл “банкны бослого” гарах биз. Иргэдийг эдийн засаг хямралтай үед ч банктай гэрээ хийсэн чиний буруу ”заавал төл” гэвэл “иргэдийн бослого” болох биз. Банк, Иргэд хоёр “байж ядахдаа” тулахаараа УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд гээд удирдах төвшний бүхий л газар хандах байх. Гэхдээ тэд “эвлэхгүй”.
Учир нь “авлагатай” ч эдийн засгаа “мэдрэх” сонирхолгүй банк нөгөө талд нь хичнээн хичээгээд ч зээлээ төлж үл “дийлэх” иргэд. Энэ хоёр нэг “туйлын” зөрчилдөөнийг нэр дэвших мөрийн хөтөлбөртөө ашиглаад ч хамаагүй Монгол улсын иргэдийг Санхүүгийн хямралаас “аварч” өгөөч. Хэн нь аврах ёстой хэн нь шийдвэр гаргах учиртай юм. Санхүүгийн хямралын он жилүүдэд “Сайн” болж харагдах сонгуулийн үеэр Монголчууд биднийгээ банкны лизингийн өрний дарамтаас “аварч” хайрлаач.
Б.Саран