Шар хулгана өдөр

hulgana1Аргын тооллын 5 сарын 6-ны баасан гараг, билгийн тооллын хавран адаг сарын  битүүний сугар гараг ,  7 улаан мэнгэтэй, түлэх барилдлагатай, ус суудалтай, гоё хүүхэн одтой, шар хулгана өдөр.  Өдрийн наран 5:32 цагт  мандан, 20:12 цагт  жаргана.

Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ugluu-logo202-1

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …