Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Маршал таун руу ордог гарцнаас Ривер гарден хотхоны уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хөдөлгөөнийг шөнийн цагаар, хэсэгчлэн түр хааж зам барилгын ажил хийх болсныг мэдэгдье. Тодруулбал дээрх хэсэгт 2016 оны 05 дугаар сарын 07-ны 23 цагаас 05 дугаар сарын 08-ны 06:00 цагт, мөн 05 дугаар 08-ны 23:00 цагаас 05 дугаар сарын 09-ний 06:00 цагийн хооронд зам хааж түр хязгаарлалт хийнэ. Иймээс зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.
Дамшрамд дурдахад Их Монгол Улсын гудамжны 2.1км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гэрээ ёсоор 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ГАЗАР