“Албан журмын” даатгалын тогтолцоог өөрчилье

Манай орон Азийн хойморт оршин байдаг ч барууны соёлыг даган “дуйраах” чиг хандлагатай удирдагчидтай. Барууны даатгалын тогтолцоог яг хуулад ирсэн албан журмын даатгал нь Монголын хөрсөнд хэрхэн буусан бэ? Иргэд өнөө маргаашийн амьдралдаа гэдэс цатгалан байхыг хүсэмжлэн байгаа эдгээр “дампуурлын” он жилүүдэд даатгалын төлбөр төлөх нь “татвар”-аас ялгаагүй мэт санагдаж эхэлсэн.

local

Яагаад гэвэл таны халааснаас гарч “хэн нэгэнд” очиж байгаа болохоор тэр. Иргэн хүн бүр эдийн засгийн хямралд өртөн, мөнгөний асуудалтай байхад элдэв татвар, даатгал, шимтгэл зэргээр “дарамталж” орхино. Улс өөрөө өр ихтэй, төсөв муутай, мөнгөний асуудалтай байгаа болохоор иргэдээс авах зүйлээ маг сайн зохион байгуулалттайгаар авна. Авч байж л сална. Гэтэл эргээд иргэддээ өгөх болохоор бичиг баримт, элдэв дарамт, шалгалт үзлэг нь дийлдэхгүй их болчихно.

Манайд 482 049 тээврийн хэрэгсэл хяналтын үзлэгт орон зам дээр “явах эрхээ” авсан гэвэл албан журмын даатгал хийлгэсэн л байж таарна гэсэн үг.  Даатгалыг нэг талаас нь ойлговол эрсдэлд бэлэн байхад үнэтэй зөв сонголт шиг мөртлөө, нөхөн төлбөр өгдөггүй, үнэлгээ муу хийдэг, хохирлын үнэлгээнд хүрч үнэлдэггүй гэх мэтээр компаниудын чансаа тааруухан үнэлэгддэг. Жил бүр даатгуулан элдэв нөхөн төлбөр гаргаагүй бол ирэх жил нь тэр мөнгө нь дахин сунгагддаг баймаар юм. Нөхөн төлбөр гаргаагүй байж даатгал нэрээр “хандивласан” мөнгө нь хаачив. Амьдралаасаа илүү гаргаад төлөх байх ухаанаа олохгүй яваа иргэдийг “гоё” нэрээр “цэвэрхэн” аргаар “шулаад” байх юм. Жишээ нь: Авто машинаа даатгуулаад бүтэн жилд нэг ч хохирол гаргаагүй бол дараа жил нь даатгал албан ёсоор сунгагддаг байвал боломжгүй зүйл байхгүй.

Тэртэй, тэргүй таны мөнгө үрэгдээгүй гэсэг үг. Нөгөө талаас жолооч нар ч дахин, дахин мөнгө төлөхгүйн тулд болгоомжтой зорчдог болно. Иргэдийг хэдэн жил нэг хураамжаараа явж байгаагаар нь сайн муу жолоочын үнэлэмжийг олгож болно. Даатгал бол сан үүсгэж бие биедээ туслах тогтолцоон дээр оршино гэж тайлбарлах байх. Энэ олон мянган жолооч бүгд осол аваар гаргахгүй болохоор осол аваар гаргасанд нь бусдынх нь мөнгөнөөс өгч байгаа мэтээр тайлбарлана. Тийм байсан ч нэг жолоочын жилийн 40 000 – 80 000 төгрөг хэн нэгний хохиролд бүрэн шилжихгүй. Бүүр ядахдаа осол гаргаагүй бол дараа жил нь тал төлбөрийг нь авдаг байя.

c1cb3e37-e7ca-466c-bda5-8eda423889a5

Энэ бол зүгээр л машины хэмжээнд ярихад ийм байна. Үүнээс гадна маш олон төрлийн даатгал бий. Аялалын, бэлэн мөнгөний, зээл гаргахад зориулсан, эд хөрөнгийн, амь насны, ажил мэргэжлийн онцлогт тааруулсан нөхцөлтэй гэх мэт маш олон. Иргэдэд “ойртсон” үйлчилгээ үзүүлж чаддаггүй гэх даатгалын компаниуд “буруутан” мэтээр оршин тогтнож ирсэн. Мөнгөө “хураалгаж” байгаа иргэд дарамт мэтээр хүлээн авч “тээр шаана”.

Энэ мэт “хүсээгүй” зүйлийг албан журмын, заавал гэдэг үгээр “дарамт” үүсгэж иргэдээ ядуу дээр нь улам “ядууруулсаар” л байна. Энэ бүхнээс харахад хүсээгүй зүйлийг хийлгэж байгаа даатгалын зарим үйлчилгээг өөрчлөх, тогтолцоог нь шинэчлэх болсон санагдана.

Б.Саран

Ugluu-logo202-1

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …