Маргааш ”Гэгээн Муза”-гийн эздийг тодруулна

c3d9187de58699b7great
“Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадмын улаан хивсний ёслолын ажиллагаа маргааш буюу энэ сарын 07-ны өдөр болно. “Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадам энэ сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа юм.

Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, “Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглогдож байгаа билээ. Харин улаан хивсний ёслолын ажиллагаа тавдугаар сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхлэх бол 16:00 цагаас академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Дамбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засварлана

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Улаанбаатар хотын ууган хийд Данбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр …