Бодлогын хүүг 1.5 хувиар бууруулж 10.5 хувьд хүргэв

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2016оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг 1.5нэгж хувиар бууруулж, 10.5 хувь болгох шийдвэр гаргалаа.

olloo_mn_1406860228_une

Ийнхүү мөнгөний бодлогын хүү он гарснаас хойш хоёр дахь удаагаа буурлаа. Өмнөх удаагийн Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрт мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн  хөрөнгө  оруулалт  болон  эдийн  засгийн  идэвхжилийг дэмжихэд мөнгөний бодлогын төлөвийг алгуур зөөлрүүлэх нь эерэг нөлөөтэй гэж үзэн бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэж байсан юм.

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2016 оны 3 дугаар сарын эцэст 1.7 хувь болж, сүүлийн есөн сарын турш зорилтот түвшнээс доогуур байна. Энэ оны туршид нийлүүлэлтийн гаралтай болон эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байх төлөвтэй байгаа нь нам, тогтвортой инфляцийгхадгалахад эергээр нөлөөлөх төлөвтэй байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дунд хугацааны төлөв эерэг байхын зэрэгцээ 2016 онд төлбөрийн нийт тэнцэл алдагдалгүй байх төсөөлөлтэй байна. Мөн макро эдийн засгийн гадаад тэнцвэрт гарч буй эерэг өөрчлөлтүүд нь мөнгөнийбодлогын төлөвийг ийнхүү зөөлрүүлэх оронзайгнэмэгдүүлсэн гэжээ.

төгрөг

Гэхдээ макро эдийн засгийн “шинэ тэнцвэр”-ийг хангахзорилтын хүрээнд улсын төсвийн зардлыг орлогын гүйцэтгэлтэй нь уялдуулан хязгаарлах, улсын төсвийг алдагдалгүй байлгах шаардлага хэвээр байгааг анхааруулсан байна.

Мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэхэнэ хүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд эергээр нөлөөлнө хэмээн үзжээ.

Эх сурвалж: Монгол банк

Санал болгох мэдээ

Татвар төлөгчдөд зөвлөн туслах, дэмжих үйлчилгээ үзүүлнэ

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татвар төлөгчдөд зөвлөн туслах үйлчилгээ …