Шарагчин үхэр өдөр

2-1Аргын тооллын 5 сарын 7-ны ням гараг, билгийн тооллын  зуны тэргүүн харагчин ногой сарын шинийн 1-ны санчир гараг, 6 цагаан мэнгэтэй, түлэх барилдлагатай, уул суудалтай, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 5:31 цагт мандан, 20:13 цагт жаргана.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …