Амралтын зоог: Амтат зраз

  1. 2811462515483Амтлаж татсан мах, чанасан өндөг тэгээд л боллоо. Амархан, хурдан аргаар амттай, үзэмжтнй хоол хийхийг хүсвэл энэ жор танд туслана шүү. Хачиранд юу сонгох нь таны дур.
    281_1462515492

    1. Үхрийн махыг махны машинаар сайтар татаж машиндана. Ингээд жижиглэн хэрчсэн сонгино эсвэл сармис, давс, хар перц, гоньд, чинжүү гэх мэт өөрийн дуртай амтлагчаар амтлаад сайтар хутгана. Мах наалдамхай, нялцгай байх ёстой шүү. Ийм болгохын тулд талхыг сүүнд дэвтээж нялцайлгаад махтай хольж хутгана. Өндгийг буцалсан усанд хийгээд 4-5 минут л буцалгаад гаргаарай. Үүнээс илүү буцалгах хэрэггүй шүү. Өндгийг хөргөөд хальслана.

    2.

    Амтлаж татсан махыг 50-60гр-аар жигд тасдан хуваана.

    3.

    Хуваасан мах бүрийг гарын алгандаа нааж хавтгайлаад голд нь чанасан өндгийг хийж бөөрөнхийлөн хумьж орооно. Мах хэтэрхий зузаан байх хэрэггүй шүү.

    4.

    Буцлам халаасан ургамлын тосонд өндөгтэй махыг хийж эргүүлж тойруулан шарна.

    5.

    Мах гадна талаасаа бор хүрэн өнгөтэй болж сайхан үнэр ханхлахад тосноос гаргаарай.

    6.

    Ингээд амтат зраз бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.

    Эх сурвалж: 1000jor.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …