Дөрөвхөн настай Есүй, Есүйгэн 2 ихэр охидын ээжид тусламжийн гараа сунгацгаая

13162309_939108806208308_1346648813_nӨнөөдөр дэлхийн хүмүүнлэгийн үйлсийн өдөр

Хэлж биш хийсч ирдэг өвчин зовлон 4-хөн настай хоёр ихэр охины ээж  Лхагва бүсгүй тохиож, 29 настай  өрх толгойлсон түүнд  ихэр охидынхоо ирээдүйн төлөө өвчин зовлонтойго тэмцэх хүндхэн  үүрэг ноогджээ.

Тэрээр цусны тунгалагийн хорт хавдар гэсэн оноштойгоор химийн эмчилгээ эхлүүлээд байгаа.Түүний өвчин эмчийн заавраар курс эмчилгээгээ сайн хийлгээд явбал тархалт хүндрэлгүй 60-70% эдгэрэх боломжтой гэсэн байна.13101353_939110296208159_55238298_n
Лхагва бүсгүй эмчилгээний журам ёсоор  8 курс химийн эмчилгээнд орох естой.
Чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэвэл 100% эдгэрэх найдвартай ч Монголд 100 сая, Гадаадад 200 сая орчим ханштай гэсэн  байна.
Гэтэл Лхагва бүсгүй өрхийн орлого багатай, амьдралын түвшин доогуур. Одоогийн амьдралын нөхцөл байдал тун тааруу өрх толгойлж,  2 охидтойгоо Сонгинохайрхан дүүрэгт айлын гэр хөлслөн амьдарч байгаа тул фэйсбүүк орчинд нэгдсэн хэсэг залуус ярилцаж байгаад Ихэр охидын хойшдын хувь заяа болон Лхагва бүсгүйн идэр залуу насыг бодон тэдэнд эрүүл амьдрал итгэл найдвар бэлэглэхийг зорин энэхүү  Сайн үйлсийн аянаа эцсийн үр дүнд хүртэл нь зорьж  эхлүүлээд  байгаа юм байна.  лхагва бүсгүйн хувьд 2 дахь химийн эмчилгээгээ 1-р эмнэлэгийн цусны тасагт хэвтэн хийлгүүлж байгаа юм байна.

Энэ удаагийн эмчилгээ нь нийт 3 сая төгрөг буюу  үүнд нв 43.500 төгрөгний өртөг бүхий 70 ш тариа орж багтаж байгаагаас сайхан сэтгэлт залуус танил тал болон хандиваар цугларсан мөнгөөрөө 32,0 төгрөгөөр 38 ш тариа болон гуурс хэрэглүүрийг нь авч өгөөд байгаа юм байна. 13115601_939108759541646_909062274_n

Ээж нь хүнд өвчин туссаныг үл анзааран тоглон гүйх  дөрөвхөн настай  хоёр  ихэр охиныг харахад өөрийн эрхгүй сэтгэл шимшрэм. Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын холбооны залуус фэйсвүүкээр нэгдэн  хоёр ихэр бяцхан охины ээжид туслан, аюулт өвчнөөс нь эдгээхийг зорьж байгаа энэхүү аянд эрхэм таныг нэгдэхийг уриалж байна. Буян буяны дээд  хүнд туслах гэдэг. Тэр тусмаа хоёр ихэр бяцхан охинд ээжийн нь амьдралыг бэлэглэх шиг буян гэж юу байх вэ?13153491_939109669541555_1771160653_n

Өнөөдөр дэлхийн нийтийн ХҮМҮҮНЛЭГИЙН өдөр юм байна. Энэ өдөртэй холбогдуулан эрхэм хүмүүн та  хоёр ихэр охины ээж Лхагваад өвчин зовлонгоо даван туулахад нь туслаарай. 13140693_939108879541634_1786486149_n

Хүмүүс очих бүрд итгэлийн нүдээр харуулдан үлдэх  ихэр бяцхан охидод  эрүүл саруул болсон ээжийг нь “бэлэглэх”  Сайн үйлсийн аянд нэгдэцгээе.

Лхагваатай холбоо барих утас: 89783644

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …