Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчил гаргагчдад хариуцлага тооцох тогтолцоог тодорхой болгох үүднээс Нийслэлийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчид “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТЫН КАМЕРААР ИЛРҮҮЛСЭН ЗӨРЧИЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЖУРАМ”-ыг баталж, энэхүү журам 8 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Журам хэрэгжсэн өдрөөс эхлэн 8 сарын 4-ийг дуустал нийслэлийн хэмжээнд хурд хэтрүүлсэн 2006 зөрчил, гэрлэн дохионы 817 зөрчил илэрчээ. Зөрчил гаргасан жолоочид торгуулийн хуудсыг хэвлэн хүргүүлж байгаа бөгөөд торгуулийн хуудас хэвлэгдсэнээс хойш 1-3 хоногийн дотор тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрийн хаягаар очиж байгаа. Тээврийн хэрэгсэл эзэмшигч торгуулийн хуудсыг хүлээн авнаас хойш 14 хоногийн дотор торгуулийн төлбөр болох 10 000 төгрөгийг Төрийн сангийн дансанд байршуулах үүрэгтэй. Иймд замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслийн жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, дүрмийн дагуу оролцохыг уриалж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна
Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …