Байцааны шүүс үс ургуулдаг

Жирийн цагаан голт байцаа нь дэлхийтэй бараг хамт үүссэн бөгөөд орчноо голдоггүй, хойд туйлд ч ургадаг хүнсний ногоо юм. Эрт үеэс энэ ногоог хүмүүс зөвхөн хоолонд бус эмэнд ч хэрэглэж иржээ. Түүний эмчилгээний шинж чанарын тухай Тиннократ, Аристотель, Плиний нар бичиж, римчүүд толгойн өвчин, нойргүйдэл, шархны цус тогтоох, төрөлтийг хөнгөвчлөх зэрэгт ашиглаж байв.

bf30ffbb8fcf92305a682185a6200949

Харин орчин үеийн анагаах ухаанд байцааны эмчлэх онцгой чадлын тухай тайлбарлахдаа “Түүнд Менделеевын үелэх системийн 10 элемент байдаг ба хүний дархлааг сайжруулдаг, эрт хөгшрөлтөөс сэргийлдэг бодистой” гэсэн байдаг. Байцаан дахь микро элементүүд нь бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд эерэгээр нөлөөлдөг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас сэргийлнэ. Байцаан дахь B, С витамин нь судсыг бэхжүүлдэг бөгөөд хальсны эдүүд нь холестриныг зайлуулан, судас нарийсахаас сэргийлж бас сахарын өвчинд нэн тустай.

Жингээ барих, турах энгийн арга бол өдөр бүр байцааны салат хэрэглэх ба 100гр салатанд 30ккал байдаг тул хоол боловсруулахад түлхэц болдог. 1950-аад онд эмч нар шинэ байцааны шүүсээр ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний болон ходоодны хүчил ихдэх, багадах өвчнийг эмчилдэг байжээ. Судлаачид эндээс үрэвслийн эсрэг шинэ бодис, витамин У ялгардгийг мэдсэн байна.

Энэ ногоонд өөр судлагдаагүй бактерийн эсрэг олон бодис байдаг ба орос ардын эмчилгээнд шарх, түлэнхий, хөлдсөн арьсыг эмчилдэг. Байцааны шүүсийг бүлээн устай хольж хоолойгоо зайлж, үсээ сайн ургуулах гэж толгойгоо арчдаг. Олон эрдэмтэд үе мөчний өвчин, бөөрний үйл ажиллагаа муудах, бүдүүн гэдэсний үрэвсэлд байцааны давсалсан усыг санал болгодог байна. Харин ходоодны үрэвсэлтэй, хүчил ихтэй, элэгний өвчтэй хүнд даршилсан байцаа зохимжгүй гэнэ шүү. Эрүүл мэндийг тань хамгаалах байцааг хүнсэндээ өдөр бүр хэрэглэж заншаарай.  

etoim.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …