Нийслэлийн 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ

351a08d37b3334bd5cb6a9bdf2d5b905Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 5 дугаар сарын 9-нд болсон хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VII хуралдааныг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт хуралдуулахаар зараллаа.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар  “Хотын шуудын  2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Нийслэлийн 2016 оны  төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн оны 12 сард болсон Нийслэлийн ИТХ-ын 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2016 оны орон нутгийн төсөвт 693.6 тэрбум төгрөгийн  орлого төвлөрүүлэхээр батлагдсанаас төсвийн гүйцэтгэлийн  3 дугаар сарын мэдээгээр 125.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө 2.1 тэрбум төгрөгөөр буюу 1.1 хувиар  давж биелсэн дүнтэй байгаа юм байна. Хотын шуудын төсвийн орлого эхний 1 дүгээр улирлын байдлаар  2,0 тэрбум төгрөгөөр буюу 2,1 хувиар давж биелсэн хэдий ч бодит  нөлөөллийг хасч тооцвол 6.0 тэрбум төгрөгөөр тасарсан дүнтэй  байгаа бөгөөд цаашид ч тасалдлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Иймд нийслэлийн 2016 оны төсвийн урсгал зардлуудад хэд хэдэн өөрчлөлт хийх шаардлагатай болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …