Сонгинохайрхан дүүрэгт 2012 оноос хойш 9 дэх цэцэрлэг үүдээ нээв

05_09_226r_tsetserleg_neelt01Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарангийн 8 дугаар гудамжинд байрлах 226 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэг 4 дүгээр сараас эхлэн хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаа нь жигдрэн, өнөөдөр туузаа хайчилсан юм. Нээлтэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, хорооны Засаг дарга О.Ганбаатар, тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга М.Баяраа болон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо. Улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдсан 120 хүүхдийн багтаамж бүхий тус цэцэрлэг нь 2012 оноос хойш нээлтээ хийж буй 9 дэх цэцэрлэг юм. Өмнө нь 80 дугаар цэцэрлэгт болон гэртээ хүмүүжиж байсан 4 дүгээр хорооны хүүхдүүд энд сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм.

05_09_226r_tsetserleg_neelt02 05_09_226r_tsetserleg_neelt03 05_09_226r_tsetserleg_neelt05 05_09_226r_tsetserleg_neelt04

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …